1. Өөрийгөө шинж
Хамгийн эхэнд өөрөөсөө өөрийгөө хэн болохыг асуу. Дараа нь өөрөөсөө ямар нэгэн сайхан шинж чанарыг олж хараарай. Гадаад гоо үзэсгэлэн, сайхан сэтгэл гээд юу ч байж болно. Өөртөө хамгийн их зохидог хувцсаа өмсөөд толины өмнө зогсоорой. Ийм сайхан бүсгүйд бухимдах шалтгаан байна гэж үү? Өөрөөсөө сайн асуугаад үз.
2. Төлөвлөгөө гарга
Энэ нь таныг ямар ч хэцүү бухимдалтай үеэс аваад гарна. Юу хийсэн, юу хийх ёстой тухайгаа төлөвлөн бичээд ажлаа хуваарилах хэрэгтэй. Яг одоо чухал биш, цаг үрсэн ажлыг хойш тавиад хамгийн тулгамдаад байгааг нь хийж эхлээрэй. Энэ нь таныг бухимдлаас гаргах болно.
3. Найз нартайгаа цагийг хамт өнгөрүүл
Хэцүү үед найз нөхдийн халамж юунаас ч илүү байдаг. Сэтгэл тавгүй, бухимдалтай үедээ тэдэнтэйгээ уулзаж ярилцах, дуулах, бүжиглэх зэргээр цагийг зугаатай өнгөрөөж, өөрийнхөө ч, тэдний сэтгэлийг сэргээгээрэй.
4. Өдөр бүр өөртөө бага ч гэсэн амралт гарга
Заримдаа ачаалалтай үед өдрийн хоолоо ч идэлгүй ажиллах нь байдаг. Тэгвэл энэ маш буруу. Ямар ч тохиолдолд өдрийн хоолоо тав тухтай идээд, 15-20 минут тайван орчинд амраад ажилдаа орох хэрэгтэй. Энэ нь таны үдээс өмнө уур, бухимдлыг тайлж, эрүүл ухаан бэлэглэх болно.
5. Инээмсэглэл бэлэглэ
Сайхан инээмсэглэл хэний ч сэтгэлийг сэргээж чаддаг. Тиймээс та өөртөө болон бусдад сайхан инээмсэглэл бэлэглэж байгаарай.
6. Шүтлэгтэй бай
Бурхан шашин, байгаль, эх дэлхий, эцэг эх, хань нөхөр, үр хүүхэд, хэн нэгэн алдартан гээд таны сэтгэлд илүү тааламжтай байдаг зүйлээ бишрэн шүтэж байгаарай. Энэ нь таныг бухимдалтай үед тайвшруулах бас нэгэн хүчин зүйл болно.
7. Бусдын зовлонг хуваалц
Таниас илүү асуудалд орсон хэн нэгний зовлонг анхааралтай сонсож, түүнд туслахыг чин сэтгэлээсээ хичээ. Энэ нь таныг өөртөө итгэлтэй болгох болно.
8. Идэвхтэй амьдар, Спортоор хичээллэ
Хөшиж, ядарсан бие сэтгэл санаа хямрахад маш ихээр нөлөөлдөг. Тиймээс дасгал хөдөлгөөн хийж, биеэ сэргээж бай. Үүнийг дагаад сэтгэл санаа тань хөнгөрч байгааг ч та мэдрэх болно.
9. Цэвэр агаарт гарч бай
Энэ нь бухимдал тайлах хамгийн шилдэг арга. Хүн байгальтайгаа ойртох тусам сайн энерги авч байдаг. Тийм болохоор болж өгвөл сард нэг удаа цэвэр агаарт гарч, саруул тал, уулсын барааг ширтэж байгаарай.
everyday.mn