Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Ажлын үүрэг хариуцлага улам бүр нэмэгдэх бөгөөд яаралтай ажлаа маш амархан хийж дуусгана. Хамт олноосоо тусламж ав. Ажлаа сайн хийсний үр дүн гарч магтаал сайшаал хүртэх нь. Урмын үг нэрэлхэлгүй хүлээж ав. Од эрхэс танд маш сайн нөлөө үзүүлэх бөгөөд нөхөрлөл, хайр дурлалын харилцаанд ээлтэй байх болно. Мөн таны мэдрэмж өмнөхөөс илүү хүчтэй болох болно.
Үхэр (4/20-5/20)
Мөнгө санхүүтэй холбоотой харилцаа сайн байна. Зарим төлбөр зардлынхаа учрыг олох нь амьдралын хэв маягт хэрэгтэй. Таны эрч хүч багасах тул амарч ав. Найз нөхдөөс тань хамаарсан зардал гарна. Мөн амьдралынхаа учир утгыг тодорхойлох хэрэгтэй. Ингэснээр өөртөө байсан эргэлзээгээ тайлж чадна. Бизнес, мөнгө санхүүгийн харилцаа өргөжнө. Иймд өмнөх их хэмжээний төлбөр тооцоондоо анхаарахгүй бол удаашрах төлөвтэй байна.
Ихэр (5/21-6/21)
Зоригжуулах өдөр. Яг одоо харилцаа сайтай таны нөхөрлөл улам гүнзгий болох болно. Өнөөдөр утас чинь үргэлж хангинаж, и-майл хайрцаг чинь дүүрэх болно. Хэд хэдэн олон нийтийн үйл ажиллагаа, арга хэмжээнд таныг оролцохыг урьсан урилгууд цуврах болно. Найз нөхөд, хамтагчдынхаа зовлонг хуваалцахад бэлэн бай.
Мэлхий (6/22-7/22)
Сэтгэл хөдлөм сайхан боломжууд таны зам дээр байна. Эсрэг зүйлд хариу үйлдэл хийж тааламжгүй нөлөөнөөс зайлсхий. Хайр дурлал аялал зугаалагт тааламжтай. Хуучин хайрт чинь урьд өмнөхөөсөө илүү сэтгэл татмаар гарч ирэх бололтой. Та 2 ямар нэг асуудалгүйгээр хуучин харилцаагаа сэргээж магадгүй. Амралт удахгүй болно.
Арслан (7/23-8/22)
Гэнэтийн мэдээ таатай нөхцөл байдал үйл явдлыг танд ашигтайгаар эргүүлнэ. Хэрвээ хамтын ажиллагаа санал болговол яаран бүү зөвшөөр. Өнөөдөр зөвхөн бие даасан үйл ажиллагаа амжилт авчирна. Гэнэтийн зочдоос болж төвөг чирэгдэл учирна. Гэрээ хэлэлцээр байгуулах, бичиг цаас янзалж бүрдүүлэх, мөнгө санхүүтэй холбоотой ажил болон хурим найр хийх, хүүхэдтэй болоход сайн өдөр. Өнөөдөр эртхэн амрахыг чухалчлаарай.
Охин (8/23-9/22)
Энэ өдөр танд эрч хүч болон хүчирхэг байдал ихээр мэдрэгдэнэ. Гэвч үүнийг таниас өөр хүн мэдэрч чадахгүй. Хэрвээ та өнөөдөр гэртээ үдэшлэг зохион байгуулах гэж байгаа бол энэ тал дээр туршлагатай нэгнийг дуудаарай. Хэрвээ та тэднийг гуйвал тэд туслахад бэлэн байна. Олуулаа ч гэсэн найз нөхөдтэйгөө байх нь илүү таашаал авч ирнэ.
Жинлүүр (9/23-10/22)
Бодлогошронгуй өдөр. Одоо өмнөө байгаа асуудал дээр бүх анхаарлаа төвлөрүүлээд дараагийн cap эхлэх шинэ сарын тойрогт бэлтгэлээ хангаарай. Эмчилгээний тал дээр хамгийн тохиромжтой үе. Өөрийн хүсэл мөрөөдлийнхөө араас явахдаа сэтгэл хангалуун бай. Ажил хайж байгаа хүмүүсийн хувьд бусдад туслахыг нэн эрхэм зорилгоо болгох тул орон нутгийн байгууллагад ажил хайж эхэлнэ. Харин та эмнэлэгт таньдаг найз нөхөд юм уу хамаатны хүнээ эргэх бол цэцэг бэлэглэн, сэтгэлийг нь өргөөрэй.
Хилэнц (10/23-11/21)
Таны ордонд сар бүтнээрээ орж төлөвлөгөөгөө бүрэн гүйцэд хийж дуусгахад тусална. Хүүхдүүдтэй бол тэдэнд илүү анхаарлаа хандуул. Өөрөө амарч, чөлөөтэй байж чадах, бүтээлч зүйлийг төлөвлө. Театрт концерт үзэх, соёлын арга хэмжээ, үзэсгэлэнд оролцох нь тохиромжтой. Адал явдал хайдаг хүмүүст юу ч хийхгүй зүгээр байх нь залхуутай байж магадгүй. Тойрон аялал хийх санаа таны толгойд орж магадгүй, тэгвэл одоо аяллаа эхэл. Хосуудын хооронд гарсан маргаан түр зуурынх байх тул шийдэмгий үйлдэл хийх хэрэггүй.
Нум (11/22-12/21)
Хэрэв та өнөөдрийнхөө ажилд бүх анхаарлаа төвлөрүүлэн ажиллахыг хүсч байгаа бол дотоод сэтгэлээ нээ. Гэхдээ бусдад сэтгэл рүү чинь дураар нэвтрэхийг бүү зөвшөөр. Та үүнийгээ цаасан дээр буулгаж болно шүү дээ. Бусдын үйлдлийг тоох хэрэггүй. Өөрийн бодол санаа, хүсэл сонирхлоо сонс. Бусад хүмүүс өөрсдөөс нь юу хүсч байгааг ойлгодоггүй гэдгийг та анзаар. Хэрэв тэд мэддэг бол харилцан ярилцаж, хүссэн зүйлдээ хариулт аваад сууж байх байсан даа.
Матар (12/22-1/19)
Коллежэд хамт сурч байсан нөхөдтэйгээ уулзах уулзалт сэтгэлд чинь таатай байх болно. Чухал шийдвэр гаргахыг хэд хоногоор хойшлуулах нь ухаалаг хэрэг болно. Янз бүрийн бараа зарах ба янз бүрийн санааг илтгэл маягаар илэрхийлэхэд ээлтэй үе. Үг яриагаар хүмүүсийг дээшлэн амжилттай явагдах ба танд орлого оруулах болно. Өнөө орой хүсэл мөрөөдлийн ертөнцөд умбаж өнгөрөө.
Хумх (1/20-2/18)
Энэ өдрийн эхний хагаст ажилд алдаа гарч магадгүй. Энэ өдөр та бусадтай харьцах, шинэ танилтай болох, ажлын гэрээ хэлэлцээр хийж, хамтран ажиллах харилцаа тогтоох, ахуйн асуудлаа шийдэхэд таатай байх нь. Таны сэтгэлд нийцэж, итгэл даахуйц хүнтэй дотно харьцаж болно. Дарга болно хамтран ажиллагсдын харьцаанд бие тоох явдал гаргаж болохгүй. Шинэ санаа гарснаас шийднэ.
Загас (2/19-3/20)
Өнөөдөр тохиолдох үйл явдлууд таныг жаргалтай болгох байх. Энэ үеэр гадаадад хөгжилтэй зугаалга хийх юм бол гайхамшигтай сэтгэгдэл үлдэнэ. Хэрэв удаан хугацааны амралтын мөнгөний юм уу цагийн боломжгүй бол оронд нь долоо хоног ганцаар байж амар. Харилцаа холбооны төслөөр хийгдэж буй гадаад хэлнээс бичиг баримт орчуулах, шинжлэх ухааны бүтээл хянан засах зэрэг ажлууд зохимжтой байх болно.