Олимпийн медальт тамирчид, дасгалжуулагч нарт Засгийн газрын мөнгөн шагнал олгох батламж гардууллаа

b9fd5beddfe1e4bf156d890fd88362ad

Бразилийн Рио де Жанейро хотноо болсон зуны олимпийн XXXI наадамд амжилттай оролцож, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчид, тэдний дасгалжуулагч нарт Засгийн газрын мөнгөн шагналын Батламж гардуулах ёслол Төрийн ордонд боллоо.

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа, Боксийн үндэсний шигшээ багийн тамирчин, олимпийн хүрэл медальт Д.Отгондалай, шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн нарт Засгийн газрын мөнгөн шагнал олгох батламжийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гардууллаа.

655217d082f6023babcc4bf6cc4fd694

f0dff8d0eec9dfd31b0f4db47b3d6258

Бразилийн олимпийн наадамд оролцсон тамирчдынхаа тэмцээнийг монголчууд бид суудлаасаа өндөлзөн үзэж, зүрх сэтгэлээрээ тамирчдаа дэмжиж байлаа. Та нар минь бидний итгэлийг алдалгүй, олимпийн медалийн буухиагаа үргэлжлүүлсэнд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. 2020 онд Токио хотноо болох олимпод илүү амжилттай оролцож, медалийн өнгөө хувиргаарай гэж ерөөлөө.

Засгийн газрын тогтоолд зааснаар олимпийн мөнгөн медаль хүртсэн тамирчин 60 сая, хүрэл медаль хүртсэн тамирчин 30 сая төгрөг авна. Дасгалжуулагч энэхүү мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх мөнгөн шагнал авахаар Засгийн газрын тогтоолд заажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

b3e5d63f44415d3410d5df0d48f3c9f7

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …