Сэтгэлзүйгээ хянаж, стресст орохгүй байх арга

1bbp8qb8bsl07j65j4nbkcvk8i_b

Өөрийгөө хуур

Сэтгэл санаагаар унасан үед сайхан байгаа мэт жүжиглэх нь үнэхээр нэмэр болдог гэнэ. Худлаа ч гэсэн инээмсэглэх нь стрeссээ даван туулахад том тус болдог байна. Тэгэхээр хичнээн сонин сонсогдож байсан ч хүчээр инээмсэглэх гээд нэг үздээ. Удалгүй жинхэнээсээ инээж байгаагаа чи мэдрэх болно.

Зүгээр л орхи

Заримдаа байдлыг өөрчлөх хамгийн хурдан арга бол гараад явах. Эргэн тойронд чинь сэтгэлээр унасан байдлыг чинь сануулах зүйлс байх тусам мартахад хэцүү. Жишээ нь, чамайг стресстүүлээд байгаа хамт ажиллагсад, нөхрөө орхиод л өөр өрөөнд орчих л доо. Заавал уурлан байж хажууд нь байх ер хэрэггүй. Удалгүй уур бухимдал чинь замхарч арай тайвшраад юмыг бодитоор харах ухаантай болоод ирнэ.

Тод өнгийн уруулын будаг түрх

Тод улаан… Халуун ягаан… Ямар ч хамаагүй тод өнгийн уруулын будаг сэтгэл сэргээхдээ гайхалтай сайн. Шалтгаан нь: гадаад төрхөндөө сэтгэл хангалуун байх нь амьдралын чинь бусад хэсэгт ч мөн адил сайхан сэтгэгдэл төрүүлж эхэлдэг. Нүүрээ будмааргүй санагдаад байна уу? Гоо сайхны барааны дэлгүүр орж үнэртэй ус цац.

Уураа гарга

Заримдаа хүнд хэлж уураа гаргах нь зайлшгүй шаардлагатай байдаг. Гэвч хэнд хэрхэн гомдоллох вэ гэдэг нь чухал. Сайн сонсдог найзаа сонго. Эсвэл нөхөртөө өдөр ажил дээр болсон явдалаа хуваалцаж болно. Гэхдээ 15 минут гомдоллоход л хангалттай шүү. Энэ бол цээжнээсээ элдэв бухимдлаа гаргахад хангалттай хугацаа. Түүнээс урт байвал гомдоллох чинь хэвшил болж эхэлнэ шүү.

Анхаарлаа сарниул

Саяхны нэг судалгаагаар хэрэв уурласан хүн элдэв зүйлийг эргэцүүлж эхэлбэл байдал улам дорддог гэдгийг олж мэджээ. Харин сатааруулах нь тэднийг арай л дээрдүүлнэ. Сонирхолтой телевизийн шоу анхаарал сарниулахдаа сайн. Ийм шоу үзэж байхдаа хүн бусдын амьдралыг харж сатаараад өөрийн амьдралаа түр ч гэсэн умартдаг. Гэхдээ үзэх зүйлийнхээ сонголтод болгоомжтой ханд. Мэдээ эсвэл стресстмээр үйл явдалтай гэмт хэргийн тухай цувралуудаас зайлсхий. Аль хэдийнээ бараан байдалд орчихсон байхад иймэрхүү зүйл үзэх нь улам гүн рүү түлхэснээс ялгаагүй. Тиймээс хөнгөн бөгөөд хөгжилтэй, анхаарлыг чинь татах зүйлийг сонго.

Амттан ид

Хэрэв өдөр чинь там шиг байсан бол ямар нэг амттай зүйл чамайг сэргээнэ. Үүнийг хамгийн хурдан бөгөөд амархан арга гэдэг. Өөрийн хамгийн дуртай бас хамгийн их дуртай зүйлээрээ өөрийгөө баярлуул. Жишээ нь, сайхан амттай бялуу эсвэл 1 стакан улаан вино г.м. Өөрийгөө баярлуулж байгаа хүн хэзээ ч муухай ааш гаргахгүй.

Өөрөө өөрийгөө бүү боомил

Сэтгэл дундуур байх нь заримдаа хүнийг хагас галзуу байдалд оруулдаг. Дээрээс нь хийх ажил их бол энэ нь байдлыг улам дордуулна. Мянган зүйлийг хийх гэж хичээх нь улам ч их сэтгэлээр унагана. Тэгэхээр ажлын ачаалалаа багасга, албаар залхуур, гадагшаа гар. Энэ нь жижигхэн мэт санагдах боловч амьдралд чинь мөн сэтгэл санааны чинь байдалд асар том өөрчлөлтийг авчирч байгааг чи удахгүй мэдрэх болно.

\

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …