Зүүн азийн анхдугаар наадамд Монгол – Тайвань хамтран ажиллана

МҮОХ-ний Ерөнхийлөгч Д. Загдсүрэн  Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Хуан Куо Рун, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ма Жүнь нарыг хүлээн авч уулзлаа.

ZDLMr7awWG

Төлөөлөгч Хуан Куо Рун нь Тайваний Тайжүнь хотын дэд даргаар ажиллаж байсан бөгөөд энэ онд Улаанбаатар хотноо төлөөлөгчөөр томилогдон ирсэн байна. Тайжүнь хот нь  Зүүн азийн Залуучуудын анхдугаар наадмыг 2019 онд зохион байгуулах бөгөөд энэхүү үйл ажиллагаанд Тайваний Засгийн газар болон Тайжүнь хотын удирдлагууд ихээхэн ач холбогдол өгч, анхаарал тавьж байгаа талаар ярилаа.
Зүүн азийн анхдугаар наадамд Монголын баг тамирчдыг амжилттай зохион байгуулж оролцуулах тал дээр хоёр тал хамтран ажиллахаар тохиролцов.
МҮОХ

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …