Дэлхийн илбийн рeкордын эзэн “Бен Мурфи” Монголд ирнэ

biletДэлхийн илбийн рeкордын эзэн Австралийн алдарт илбэчин Бен Мурфи /Ben Murphy/ өөрийн дахин давтагдашгүй шилдэг үзүүлбэрүүдээ анх удаагаа Монголын үзэгчдэд толилуулахаар энэ сарын 28-нд хүрэлцэн ирэх гэж байна.

Бен Мурфигийн хувьд АНУ-д бүтэн жилийн турш 300 гаруй шоу тавихад нь бүх тасалбар нь борлогдож дуусдгаараа алдартай, дэлхийн хэмжээний илбэчин аж.

Түүний тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Ариана Уорлд” ХХК ажиллаж байгаа бөгөөд хамтран зохион байгуулагчаар монголын хошин урлагийн хамгийн ууган хамтлаг болох “Шилдэг өнгө” продакшн, Монголын илбэчдийн холбоо, Хулан циркус групп нар ажилаж байна. Мөн тус шоу тоглолтын хөтлөгчөөр олон улсын илбэчдийн холбооны гишvvн, улсын циркийн илбэчин, СТА Ц.Баярсайхан ажиллах гэнэ.

Бен Мурфи нь усаар дүүргэсэн цоожтой шилэн хоргоноос алга болон гарч ирэх үзүүлбэрээрээ алдарт илбэчин Хүдини-гийн дэлхийн рекордыг эвдсэнээрээ дэлхий даяар олон олон шүтэн бишрэгчидтай болсон билээ. Тэрээр түүний телевизээр болон тайзанд тоглогдож байсан гайхамшигт үзүүлбэрүүд нь АНУ, Ази, Номхон далайн улс орнуудын тоолж баршгүй олон сая үзэгчдийг гайхшруулсаар ирсэн байна.

Алдарт илбэчин Бен Мурфи болон түүний хамтрагч үзэсгэлэнт Шерин нар гэнэт алга болж, үзэгчдийг гайхшруулсаар учир нь үл ойлгогдож гэнэт гарч ирэх үзүүлбэрүүд, мөн эмэгтэй хүнийг хоёр болон түүнээс олон хэсэг болгон хуваан хөрөөдөх, Шерин-ийг алчуур шиг мушгих зэрэг итгэмээргүй олон үзүүлбэрүүдийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна. Мөн шоуны үеэр тайзан дээр үзэгчдээс урин оролцуулах тул та бүхэн гэр бүл найз нөхдийн хамтаар энэхүү дахин давтагдашгүй хосгүй үдэшийн тоглолтыг үзэх боломжийг бүү алдаарай.

Тоглолт ирэх 6-р сарын 1,2-нд, 14:00, 19:00 цагуудаас “Улаанбаатар Палас”-ын концертын их танхимд болно.

Д.Эни Ugluu.mn

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …