Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг хасахгүй гэв

527-1472721284147271830257c7e5dec5b63
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэж, зохих шийдэлд хүрчээ.
Тодруулбал тус бүлгээс төрийн өндөр албан тушаалтан, төрийн захиргааны удирдах түвшний албан хаагчдын цалинг хасахгүй байхаар шийдвэрлэжээ. Уг ангилалд аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, яам, агентлагийн хэлтсийн даргаас дээш албан тушаалтан буюу ТЗ-8 ба түүнээс дээш, мөн АА-6 ба түүнээс дээш цалингийн шатлал, зэрэглэлээр цалинждаг албан тушаалтнууд хамрагдаж байсан юм. Харин үүнд төрийн өмчит компаниудын захирлын цалин хамаарахгүй байхаар шийдвэрлэжээ.
Мөн 150 мкв-аас дээш талбайтай орон сууцнаас татвар авах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулахаар болж, хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 60 хувьд буюу зорилтод бүлгийн хүүхдүүдэд олгох болон оюутны 70 мянган төгрөгний оронд 90 тэрбум төгрөгийн сантай зээлийн сан байгуулах асуудлууд дээр тохиролцоонд хүрчээ.
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Санал болгох мэдээ

Монголбанк Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтын дүнгээс 1.5 тэрбум юанийг хаалаа

Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд …