Засгийн газрын Олон улсад арилжаалсан бондын үнэ өсч эхэллээ

1472872629_8ca86ce90104a05a412ef7932f23854d6d4da0aa

 ОУВС-гийн хэвлэлийн төлөөлөгч Вашингтон хотноо 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр “2016 оны 8 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд Ажлын хэсэг тус улсад айлчилсны дараа ОУВС нь Монгол Улс болон Монгол Улсын Засгийн газрыг дэмжихэд бэлэн байгаа” гэсэн мэдэгдэл хийсэн байна. Үүнтэй холбогдуулаад Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд арилжаалсан бондуудын үнэ 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн байдлаар өссөн үзүүлэлт гарлаа. Жишээлбэл 2018 онд төлөгдөх Засгийн газрын бондын үнэ +3.95%-иар өсч, дундаж өртөг нь 8.96%-иас 6.3%, 2022 онд төлөгдөх бондын үнэ 5.19%-иар өсч, дундаж өртөг нь 8%-иас 7.4% болж буурсан байна.

Санал болгох мэдээ

Ж.Батзандан: Уул уурхайн баялагийн тодорхой хувийг төр, ард түмний мэдэлд авах асуудал яригдах бүрд Засгийн газрыг огцруулах асуудал гарч ирдэг

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Засгийн Газрын бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ Ж.Батзандан хэвлэлд хандаж мэдээлэл өгөв. Тэрбээр …