Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Г.Мандахнаран болон дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарыг хүлээн авч уулзав /бичлэг/

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр “Рио-2016” зуны олимпийн наадмын мөнгөн медальт, жудо бөхийн тамирчин Д.Сумъяа, олимпийн хүрэл медальт боксын спортын тамирчин Д.Отгондалай нарыг болон олимпийн тэмцээнээс дуулиан дагуулсан чөлөөт бөхийн тамирчин Г.Мандахнаран, дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарыг хүлээн авч уулзлаа.

2R3A4145

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимпийн наадмын мөнгөн медальт тамирчин Д.Сумъяа, олимпийн хүрэл медальт тамирчин Д.Отгондалай нарт баяр хүргэж, Монголын ард түмэн тэднээс улам их амжилт хүлээж байгааг хэллээ. Тэд хоёулаа “Хилчин” спорт хорооны тамирчид бөгөөд анх олимпийн тамирчдыг үдэж мордуулахад тамирчдаа төлөөлөн тангараг өргөсөн юм. Тангараг өргөсөн хоёр тамирчин хоёулаа олимпийн медаль хүртсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч бэлгэшээж буйгаа бас хэлэв.

2R3A4195

Мөн чөлөөт бөхийн тамирчин Г.Мандахнаран, дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарыг хүлээн авч уулзахдаа спортын авлигын эсрэг, шударга ёсны төлөө тэдний хийсэн тэмцлийг үнэлж буйгаа хэлж, цаашид спортын талбарт илүү их амжилт гаргахыг хүслээ.

2R3A4230

2R3A4288


Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …