Мөнгөний бодлогын шинэчилсэн зөвлөлийн анхны хуралдаан өчигдөр боллоо.
Тус хуралдаанаар Монголбанкны тухай хуулийн холбогдох зүйл заалтууд болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 225 тоот тушаалыг үндэслэн шинээр байгуулсан Мөнгөний бодлогын зөвлөлийн бүтцийг танилцуулав.
Мөнгөний бодлогын зөвлөл нь нийт арван дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд тус зөвлөлийн есөн гишүүнийг Монголбанкнаас томилсон бол дөрөв нь хараат бус хөндлөнгийн судлаач, эдийн засагч байх юм.
Хурлаар бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмсэнтэй холбогдох арга хэмжээг танилцууллаа. Мөн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн баримт бичгийн төслийн авч хэлэлцэн заалт тус бүрээр хэлэлцэв.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д 10 дугаар сарын 1-ний өдөр өргөн барих ба тус асуудлаар дахин хуралдахаар тогтлоо.
Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүд
Н.Баяртсайхан Монголбанкны Ерөнхийлөгч
О.Эрдэмбилэг Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч
Б.Лхагвасүрэн Монголбанкны Дэд Ерөнхийлөгч
Б.Баярдаваа Мөнгөний бодлогын газрын захирал
Б.Батдаваа Зах зээлийн газрын захирал
Н.Батсайхан Хяналт, шалгалтын газрын захирал
Ц.Мөнхбаяр Судалгаа, статистикийн газрын захирал
Д.Ган-Очир Ерөнхий эдийн засагч – Ерөнхийлөгчийн зөвлөх
Р.Саранцэцэг Мөнгөн тэмдэгтийн газрын захирал
Хараат бус бусад гишүүд:
Б.Батсүх Эдийн засагч, Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч асан
Ц.Батсүх СЭИС-ийн экономиксийн тэнхимийн профессор
Б.Эрдэнэбат МУИС-ийн НУС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор
Ч.Хашчулуун МУИС-ийн ЭЗС-ийн профессор
Б.Баттүшиг “Монголд та хэрэгтэй” ТББ