Эрчүүдийн сэтгэлийг татдаг бүсгүйчүүдийн 15 үйлдэл

hos_500x500

Орчлон ертөнцийг эмэгтэй хүн ялдам сайхан инээмсэглэл, гоолиг сайхан биеэрээ чимж байдаг нь нууц биш юм. Тэр ч үүднээсээ эрчүүдийн хувьд хамгийн эхэлж эмэгтэй хүний гоолиг сайхан бие, царай төрхийг нь түрүүлж хардаг гэлтэй. Гэвч тэдний хувьд дээр дурдсанаас гадна өөр олон зүйлийг харж, заяаныхаа ханийг сонгодог ажээ. Ингээд хамтдаа эрчүүдийн охид бүсгүйчүүдээс юуг нь чухам онцлож хардаг болохыг сонирхоцгооё.

 1. Ухаан

Эрчүүдийн хувьд ихэнх нь өөрөөсөө илүү ухаантай эмэгтэй хүнд тийм ч их дуртай байдаггүй ч, тэдний зарим нь ухаалаг эмэгтэйг заяаныхаа ханиар сонгож, цэц мэргэнээ сорин, ухаанаа уралдуулах дуртай байдаг аж. Хэрхэн ухаалаг болох вэ гэж үү? Олон төрлийн ном сайн унш гэж эр эмийн харилцаагаар гаршсан эрдэмтэн судлаачид зөвлөж байна.

2. Талархлаа илэрхийлж чаддаг

Эр хүнээс халамж хайр хүсдэггүй эмэгтэй хүн гэж бараг үгүй биз ээ. Тийм болоод ч тэр үү, хайртай бүсгүйнхээ сэтгэлийг хөдөлгөж, догдлуулах зүйлсийг эрчүүд маань өдөр бүр л бодож байдаг байна. Түүний хариуд мэдээж хэрэг чин сэтгэлийн талархал эмэгтэйчүүдийн маань зүгээс ирэх нь зүй ёсны хэрэг юм. Түүнээс гадна эрчүүдийн хувьд гэр бүл, эхнэр хүүхдээ сэтгэл хангалуун амьдруулахын цаг наргүй хөдөлмөрлөж байдаг учраас түүнийхээ хариуд ч мөн эхнэрүүдээсээ өөрөөр нь бахархаж байгаа тухай сайхан үгсийг сонсохыг битүүхэн хүсч явдаг гэнэ шүү.

3. Амбицтай байх

Заримдаа та салон орж үсээ янзлуулангаа манекьюр, педикюр хийлгүүлдэг л биздээ? Гэхдээ энэ нь эрчүүдэд таалагддаг зүйл гэж хэлж байгаа юм биш шүү. Эрчүүдийн хувьд хайртай эмэгтэйгээ амьдралын зорилготой, хүсэл мөрөөдөлтэй, түүнд хүрэх хүсэл эрмэлзэлтэй байгаасай гэж хүсдэг байна. Энэ нь амьдрал бол нөхөр, эхнэр хоёр гэсэн хос багана дээр тогтдог гэсэн үзэлтэй холбоотой аж.

4. Сонирхолтой байх

Эрэгтэй хүмүүс нь төрөлхийн аливаа зүйлээс амархан уйддаг зан чанартай бөгөөд хэрвээ таныг амьдралд нэг л идэвхгүй хандаад эхэлвэл таниас ч магадгүй уйдаж эхлэж болох юм. Тиймээс гал тогоондоо болон орон дотроо яагаад сонирхолтой зүйлсийг сэдэж болохгүй гэж? Өмнө нь хийж өгдөг байсан хоолноосоо арай өөр өвөрмөц хоол хийж өгөх ч юм уу, эсвэл сексийн шинэ байрлал туршиж үзсэн ч болно шүү дээ. Сонирхолтой шинэ зүйлийг сэдээрэй гэж хэллээ гээд таныг “Fifty Shades of Grey” кинон дээрх шиг зүйлийг нөхөртөө хийж өгөөрэй гэж байгаа юм биш шүү.

5. Бусдыг сонсож, ойлгодог байх

Бусдыг сонсож, ойлгодог гэхээр түүний хэлсэн болгоныг нь үг дуугүй сонсож, зөвхөн түүний гаргаж буй шийдвэрүүдийг л дагаад байна гэсэн үг биш юм. Энэ нь түүнд тохиолдсон зүйлийг сэтгэлээсээ сонсож, сэтгэл санаагаар туслаж, дэмжихийг хэлж байгаа юм. Хэрвээ ингэж чадвал тэд таниас юугаа ч нуулгүй, бүгдийг ярьж, сэтгэл санаагаа хуваалцаж байх болно.

6. Хандлага

Ажил алба, амьдрал, сексийн харилцаа, хоол унд гээд олон зүйл дээр хэр зэрэг хандаж, анхаарал, ач холбогдол өгч буйг тань эрчүүд анзаардаг ажээ. Учир нь бусад зүйлсд хэр зэрэг анхаарал хандуулж байна төдий чинээ өөрт нь тэгж хандана гэсэн бодол эрчүүдийн толгойд эргэлдэж байдаг байна.

7.  Анхаарал, хайр халамж

Өөрийг нь хайрлаж, халамжилж чаддаг, өөрт нь анхаарал тавьж, өөрт байгаа бүхнээ зориулдаг эмэгтэй хүнд дургүй эр хүн гэж үгүй биз ээ. Түүнээс гадна тэдний эцэг эх, гэр бүлийнхнийг хэрхэн хайрлаж, тэдэнтэй хэрхэн харилцаж буй тань хамгийн чухал зүйл юм. Бусдыг хайрлаж энэрэх уян зөөлөн сэтгэлтэй байх нь эрчүүдийн хувьд чухал шалгуур ажээ.

5qns0lb37kpo3fv5cuo15f5com_b

8. Ээж байх чадвар

Хосуудын хувьд гэр бүл болж, улмаар хүүхэдтэй болон амьдралаа эхлүүлэх нь хамтын амьдралын эхлэл байдаг билээ. Хүүхэд гэдэг бурханаас явуулсан хамгийн сайхан бэлэг байдаг бөгөөд хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхэд эх хүний оролцоо, үүрэг чухал байдаг нь нууц биш юм. Тэр ч үүднээсээ эрчүүд эхнэрээ сайн ээж байгаасай гэж их хүсдэг байна. Хүүхдийнхээ төлөө хоол хийж өгч, живхийг нь сольж, бохирдсон хувцсыг нь угааж, анхаарал халамж тавихаас авахуулаад бүгдийг хийхийг хүсдэг аж.

9. Өөртөө итгэлтэй байдал

Хэлэхийг хүссэн зүйлээ нууж хаалгүй хэлдэг, өөрийн үзэл бодолдоо үнэнч байдаг, өөрсдийнхөө харилцаатай холбоотой бодож, санасан зүйлсээ чөлөөтэй илэрхийлдэг эмэгтэйчүүдэд эрчүүд илүү дуртай байдаг байна. Эмэгтэй хүн уян зөөлөн, сайхан сэтгэлтэй байж болох ч, сул дорой, хэт их эрэгтэй хүнээс хараат байхыг эрчүүдийн хувьд таашаадаггүй аж.

10. Загварлаг байдал

Гоё сайхан хувцаслаж, нүүр бардам, харц дээгүүр алхахыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж байхгүй биз ээ. Цаг агаар болон тухайн өдрийн онцлогоосоо хамаарч, хувцсаа тохируулан өмсөж чаддаг эмэгтэйчүүдэд эрчүүд өөрийнхөө харцаа унагадаг байна. Хуримын ойн өдөр, анх танилцсан өдөр, гэр бүлээ батлуулсан өдөр гээд чухал болзоонууддаа хувцаслалтандаа анхаарах хэрэгтэй байх нь байна шүү охид бүсгүйчүүдээ.

11. Хошигнол ойлгож чаддаг

Ямар ч эрэгтэй хүн уйтгарлаж, гунигласан, өөрөөсөө сөрөг энерги цацруулсан эмэгтэйчүүдэд огтоосоо дургүй байдаг ажээ. Түүнээс гадна цагаахан хошигнол ойлгодоггүй, тэр дор нь хөмсгөө зангидаж, уурлаж бухимддаг бол та эрчүүдийн харцыг булааж чадах нь юу л бол. Тиймээс жоохон ч болов хошин шогийн мэдрэмжтэй байх нь чухал ажээ.

12. Хөөрхөн царай зүс

Эрчүүдийн хувьд эмэгтэйчүүдээс хамгийн түрүүлж хардаг зүйлсийн нэг бол нүүр царай гээд хэлчихэд төдийлэн буруудахгүй болов уу. Ухаантай, ажилсаг, цэвэрч, сайхан хувцасладаг байлаа ч, эр хүн л бол эр хүн шүү дээ. Тэд яаж ч бодсон царай зүсийг эхлэж харах нь дамжиггүй юм. Мөнгөтэй, баян тарган эрхмүүд яагаад дандаа мисс бүсгүйчүүдтэй гэр бүл болдог вэ гэсэн асуултын хариултыг мэдэхээр судалгаа явуулахад, хариуд нь тэд зөвхөн царай зүс, бие организмыг нь хардаг болох нь тогтоогджээ.

13. Хүндэтгэж чаддаг

Эрчүүдийн эмэгтэйчүүдээс хүсч байдаг цорын ганц зүйл бол хүндэтгэл юм. Эр хүнд төрөлхийн эхнэр, хайртай бүсгүйгээрээ хүндлүүлэх, өөрөөр нь бахархаж омогшиж байгааг нь мэдрэхийг хүсдэг зан чанар байдаг аж. Ажил алба, гэр бүлийнхэн, хобби, сонирхол зэргийг нь хүндэтгэдэг байхад эрчүүд өөрийн эрхгүй танд татагдаж эхлэх болно. Гэвч байнга шоу цэнгээнд цаг заваа зарцуулдаг сонирхолтой залуучуудын сонирхлыг нь дэмжээд байх нь утгагүй юм. Эрчүүд ихэвчлэн бусдын дэргэд өөрийгөө хүндлүүлэх дуртай байдаг байна.

14. Хоол хийх чадвар

Эмэгтэй хүнээс хардаг олон зүйлсээс хамгийн чухал нь мэдээжийн хэрэг хоол хийх чадвар юм. Эхнэрийнхээ хийсэн амттай сайхан хоолыг идэхийг хүсдэггүй эр хүн гэж байхгүй нь ойлгомжтой юм.

15. Үнэнч байдал

За, ингээд эрчүүдийн эмэгтэй хүнээс хардаг хамгийн чухал зүйл нь тэдний үнэнч байдал гэнэ. Нэг л амьдрах амьдралдаа өөрийн эмэгтэйгээ тэд бусдаас өмчлөж, алдахвий гэхээс нууцхан эмээж явдаг байна. Үнэнч байдал бол дан ганц эмэгтэй хүний хувьд ч биш, хосуудын аль алиных нь эрхэмлэх ёстой чухал зан чанар билээ.

everyday.mn

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …