Америкийн “www.wikihow.com” сайт хүзүү хөшсөн үед хэрхэх талаар нийтэлжээ.
Алхам №1
Хэрвээ та суугаа ажил хийдэг бол хүзүүний хамгаалалттай дэр худалдан аваарай. Уг дэр таны хүзүүг хөшиж, өвтгөхөөс хамгаална.
Алхам №2
Таны хүзүү хоёроос дээш хоног хөшиж өвдсөн бол 20 минутад нэг удаа алчуурыг хүйтэн усанд норгоод хүзүүн дээрээ жин тавиарай. Энэ арга таны өвдөлтийг намдаах болно.
Алхам №3
10-15 минут мөстэй хүйтэн жин тавихад хүзүүний бүх өвдөлт намддаг байна.
Алхам №4
Хүзүү хөшсөн, өвдсөн үедээ та цэх зогсоод толгойгоо доошлуул. Энэхүү дасгалыг 20-30 удаа хийхэд хангалттай.
Алхам №5
Мөн цэх зогсоод толгойгоо зөөлхөн хажуу тийшээгээ болго. Энэхүү дасгалыг 1-2 минут хийнэ.
Алхам №6
Хүзүүгээ зөөлхөн нар зөв эргүүл. 4-5 удаа энэхүү дасгалыг хийхэд хангалттай.
Алхам №7
Хүзүү өвдөж, хөшсөн үед та хүнд дасгал хөдөлгөөн бүү хий.
Алхам №8
Хэрвээ таны хүзүү байнга өвдөж буй бол та мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө аваарай.
Алхам №9
Мөн өвдөлт намдаах тос түрхэж болно.
Алхам №10
Хүзүү өвдөх эсэх дэрнээс шууд хамааралтай. Таны дэр хатуу байх ёстой.
Алхам №11
Доошоо харж унтах хориотой.
Алхам №12
Та усанд орохдоо ванндаа хоёр халбага давс хийгээрэй. Давс таныг тайвшруулж бүх төрлийн өвчинг намдаана.
Алхам №13
Массаж хийлгэх.
Алхам №14
Хүзүү өвдөхөөс урьдчилан сэргийлэх нэг арга бол цэх суух юм.
Алхам №15
Хүзүү өвдсөн үед та үүргэвчтэй цүнхнээс татгалзаарай.
Алхам №16
Олон цаг утсаар оролдох, доошоо харахад хүзүү улам өвддөг байна.
shuud.mn