Монгол дахь Арабын нэгдсэн эмиратын ЭСЯ-нд конторын зориулалтаар ашиглах газар олголоо

arabs

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Су.Батболд “Газар эзэмшүүлэх эрх олгож баталгаажуулах тухай” А/640 дүгээр захирамж гаргалаа.

Захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг баталгаажуулах хүсэлт гаргасан хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслэн

  • Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт 104 дүгээр сургуулийн баруун талд цэцэрлэгийн зориулалттай 1,600 ам метр газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын  газарт 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх,
  • Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1,422 ам метр газрыг Монгол Улс дахь Арабын нэгдсэн Эмират Улсын Элчин Сайдын Яаманд конторын  зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулах эрхийг тус тус баталгаажуулав.

Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажсан хуулийн этгээдтэй холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газрын албанд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …