Ц.Сандаг-Очирыг Багануур дүүргийн Засаг даргаас түтгэлзүүлжээ

14225471_1102156809904888_7693382610870299357_n

2016 оны 8 дугаар сарын 05-нд Багануур дүүргийн ИТХ хуралдан хэд хэдэн шийдвэрийг гаргасан. Үүнд дүүргийн Засаг дарга Б.Бямбадоржийг огцруулан түүний оронд Ц.Сандаг-Очирыг Засаг даргаар томилох шийдвэр ч багтаад байсан. Дээрх хурлыг хууль бус хэмээн үзсэн Засаг дарга Б.Бямбадорж Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаад байсан бөгөөд 8 дугаар сарын 15-нд болсон шүүх хурлаар Ц.Сандаг-Очирыг Засаг даргаар томилсон шийдвэрийг түтгэлзүүлээд байсан билээ. Энэхүү шийдвэрийг Ц.Сандаг-Очир эс хүлээн зөвшөөрч давж заалдсан байна. Тэгвэл өчигдөр давж заалдах шатны шүүх хурал болж Ц.Сандаг-Очирыг Засаг даргаас түтгэлзүүлж Б.Бямбадоржийн гаргасан нэхэмжлэлийг хангуулахаар болжээ. Орон нутгийн сонгуулиас хоёр сарын өмнө яаран хууль бусаар Засаг дарга болсон нь хууль бус гэдгийг ийнхүү шүүх баталсан аж. Дашрамд дурдахад, өчигдөр шүүх хуралд Ц.Сандаг-Очир биэр оролцоогүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь оролцжээ. Гэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хараахан дуусаагүй, хэрэг эцэслэн шийдэгдэх хүртэл түр түдгэлзүүлсэн. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг хэлбэр, түүнээс хэрэг эцэслэн шийдэгдсэн гэсэн үг биш гэдгийг эх сурвалж хэллээ.

Төгс

ugluu-logo-7-1

 

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …