Өвөр Монголын Баяннуур хотын Линхэ дүүргийн хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний логистикийн паркт энэ сарын 8-ны өдөр хүмүүс жимс жимсгэнэ, хүнсний ногоог машинд яаран савлаж байлаа. Дараа нь 4000 кг жимс жимсгэнэ, хүнсний ногоо тээсэн тээврийн машин Ганцмод боомтыг чиглэж, мөн өдрийн үдээс хойш боомтоор албан ёсоор Монгол улсын хилээр нэвтэрчээ. Энэ нь Баяннуур хот умардад нээлттэй байх стратегийг хэрэгжүүлэн чухал алхам хийснийг харуулж байна.
Эх сурвалжийн мэдээлснээр Баяннуур хотын Линхэ дүүргийн хуурай замын боомт 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр албан ёсоор ашиглалтад орсноос хойш Ойрхи дорнод, Европ, Америк зэрэг 40 гаруй орнуудад нийт 530 контейнер, 12 мянга гаруй тонн үрийн төрөл, хуурайшсан хүнсний ногоо зэргийг экспортолсон байна.
Эх сурвалж: mongol.cri.cn