Авлигатай тэмцэх газраас МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт холбогдох эрүүгийн 201401000075 тоот хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусчээ.
Тус газраас Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, мөн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.
Н.Энхбаярын хэрэгт Эрүүл мэнд, спортын яамны сайд асан Г.Шийлэгдамба, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг, Д.Цэнгэл /Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн үеэл/ нарыг холбогдуулан шалгасан юм.
Дашрамд дурдахад, Н.Энхбаярыг шалгасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг нь /Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих/, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг нь /Будын эд хөрөнгийг залилан мэхэлж авах/, мөн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 нь /Хээл хахууль авах/ гэсэн зүйл ангиуд ажээ.
Нинж