Менежер коллеж сургалтандаа бүртгэж байна

manager_collageБайгууллагын менежментийн чиг үүргийг амжилттай хэрэгжүүлэхэд менежер хүнд хамт олныг идэвхижүүлэх, манлайлах, тэдэнд нөлөөлөх зэрэг тодорхой ур чадваруудыг эзэмшсэн байх шаардлагатай.

Монголын Лектор төвөөс бизнесийн байгууллагын тулгуур хүч болох маркетинг, борлуулалт, хүний нөөц, хангамж, гадаад харилцааны газар, хэлтэс, албаны дарга, удирдлагууд, БҮХ ТҮВШНИЙ МЕНЕЖЕР-үүдэд зориулан “МЕНЕЖЕР КОЛЛЕЖ™” сургалтыг 6 дахь жилдээ зохион байгуулж байна.

Сургалтын гол агуулга нь:

Байгууллагын бүх түвшний, өөр өөр үүрэг, чиглэлийн менежерүүдэд нийтлэг тохирох хөтөлбөрөөр хичээллэж орчин үеийн менежментийн мэдлэг, ойлголтууд болон топ менежерийн эзэмшвэл зохих ур чадваруудыг богино хугацаанд системтэй эзэмшүүлэх юм.

Хичээлүүдийг Монголын тэргүүний компаниудын Си түвшний (C-level) менежер, тухайн салбараар мэргэшсэн менежментийн сургагч нар практиктай нягт холбоотой кейс дасгал ажиллуулан сонирхолтой хэлбэрээр зааж удирдан явуулдгаараа онцлогтой.

2010 оноос эхлэн хичээллэсэн энэхүү сургалт нь нийт 800 гаруй суралцагсдыг амжилттай төгсгөөд байна.

Хичээллэх цаг: Ажлын өдрүүдээр 18:00-21:00 цаг /ажлын бус цагаар/, Хагас сайн өдөр 10:00-13:00 цаг

Холбоо барих: 70101839, 99049075

Эх сурвалж: mlctraining.mn

Санал болгох мэдээ

Залуучууд дэлхийг “Аймшигтай газар” гэж хардагыг судалгаа тогтоов

Бидний ойлгохгүй маш олон зүйл дэлхий ертөнц, байгаль цаг уурт нөлөөлж нүдний өмнө л өөрчлөлт …