РИО2016 паралимпийн наадамд өрсөлдсөн ШШГЕГ-ийн харьяа “Сүлд” биеийн тамир спорт хорооны тамирчин Э.Содномпилжээ хүрэл медалийг эх орондоо авчирлаа. Пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 88кг-д өрсөлдсөн Э. Содномпилжээ эхний оролтоор 210 кг өргөж улмаар 217 кг захиалж өргөсөн ч шүүгч тооцоогүй. Харин гурав дахь оролтоороо 217 кг захиалж өргөсөн ч шүүгчид мөн л тооцсонгүй. Энэ жинд нийт 10 тамирчин өрсөлдсөнөөс АНЭУ-ын Х.Мохаммед 220 кг-аар алтан медалийн эзэн болсон бол Бразилийн Да Силва Эванио 210 кг-ээр мөнгөн медаль хүртлээ. Тамирчид өргөлтөө дууссаны дараа нийлбэр дүн гарахад манай тамирчин хүрэл медалийн болзол хангасан юм. Ийнхүү тэрээр эх орондоо паралимпийн хоёр дахь медалийг авчирлаа.
Түлхүүр үгспорт
Санал болгох мэдээ
Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө
Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …