Энэ жилийн наадмаар Монгол улсын заан цол хүртсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Б.Пүрэвсайхан Увс аймгийн Тэс сумын харьяат, Монгол Улсын заан Д.Бумбаярын хүргэн болжээ.
Б.Пүрэвсайханыг Д.Бумбаярын охинтой гэрлэх нь гэж олны дунд шуугиж байсан бөгөөд нь ийнхүү батлагдаж, тэд хамтдаа амьдарч эхлэн гал голомтоо бадраажээ.
Бөхд хайртай Монголчуудын маань хайр хүндэтгэлийг хүлээсэн ахмад заан маань залуу заан хүргэнтэй болж байгаа юм байна. Бөхийн удамт залуу хосууддаа нийт бөх сонирхогч монголчуудынхаа нэрийг өмнөөс гэр бүлд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөн өнөөдөр Ховд аймгийн Чандмань сумын уугуул Монгол улсын залуу заан Б.Пүрэвсайханы төрсөн өдөр тохиож байгаа юм байна. Д.Пүрэвсайхан заанд төрсөн өдрийн баярын мэнд давхар хүргэе.