Баянхонгор аймгийн төвөөс баруун тийш 120 км-т Богд сумын 2-р баг Элбэг гэх газар өчигдөр хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.
Тодруулбал, Honda Mighty автомашины жолооч Э нь явган зорчигч 2 настай, эмэгтэй Д-г мөргөжээ. Мөн өчигдөр Баянгол дүүргийн нутаг “Өргөө” кино театрын хойд уулзварт марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 73 настай, эмэгтэй Б-г мөргөж гэмтээн ослын газрыг орхин явсан хэрэг гарчээ.
Замын цагдаагийн газрын ЖШУХ-т өчигдөр нийт зам тээврийн ослын 252 дуудлага бүртгэгдсэн бөгөөд 1 хүний амь нас хохирч 14 хүн хүнд, хөнгөн гэмтэж, осолд сургуулийн насны 3 хүүхэд өртсөн байна.