Өөрийгөө хүндэтгэхгүй байгаагийн 5 шинж

4elo41ngsm15r1t03db9str0k9_b

Эрүүл бөгөөд аз жаргалтай, өөртөө итгэлтэй хүн байх хамгийн чухал, үндсэн хэсэг бол өөрөө өөрийгөө хүндлэх юм. Өөрийгөө хайрладаг хүн бусдыг хайрлаж, өөрийгөө хүндэтгэж чаддаг хүн бусдыг хүндэтгэж мөн тэдний хүндлэл, хайрыг хүлээж чаддаг.

1. Та бусад хүмүүсийн аз жаргал, амжилт, харилцаанд атаархдаг

Өөрийгөө хайрладаг хүн илүү чадварлаг, илүү авьяаслаг нэгэнтэй таарах үедээ тэрхүү гайхалтай хүнээс улам илүүг сурах, сонсох, туршлагажихыг хүсдэг. Харин өөрийгөө шүүмжлэгчид дээр дурдсан хүнтэй таарснаар атаархаж, өөрийгөө доогуур үнэлсэн өчүүхэн нэгэн гэж мэдэрдэг. Заримдаа энэ мэдрэмж нь тухайн хүнийг үзэн ядахад хүргэдэг. Гэвч үнэндээ энэ нь өөрийгөө үзэн ядаж байна гэсэн үг юм.

2. Та дандаа худал хэлдэг

Хэрвээ та том жижиг янз бүрийн зүйл дээр худал хэлдэг бол энэ нь үнэхээр хэрэггүй зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Ийм хүмүүс бусдаар хүлээн зөвшөөрүүлж, сайшаагдаж, бусдад таалагдахын тулд худал хэлдэг. Гэтэл худал хуурмаг зүйл хэзээ нэгэн цагт ил болдог.

3. Таны хувьд дасгал хийх, зөв хооллох, муу зуршлаа засах их хэцүү

Хэн нэгнийг хайрлах үедээ бид тэднийг гэмтээж, шархлуулахгүй байхыг хүсдэг. Та өөрийн бяцхан үр эсвэл хайртай нохойндоо муу зүйл болоосой гэж хүсдэггүй биз дээ. Харин таалагддаггүй нэгний хувьд бол өөр зүйл. Гэхдээ хайр бол хамгийн хүчтэй зүйл. Тэр л байгаа учраас бид байгаа юм шүү дээ.

4. Та зөвхөн бүх зүйл зөв зүйтэй болж байгаа үед л аз жаргалтай байдаг

Амьдрал бол адал явдал гэдгийг ойлго. Мөн таны нэг өдөр аз жаргалтай эсвэл уйтгар гунигтай байх нь таны л сонголт. Аз жаргал гадаад нөхцөл байдлаар биш хүний дотоод сэтгэл, хандлагаар тодорхойлогддог.

5. Дээр дурдсан шинж тэмдгүүд танд байсны төлөө та өөрийгөө тулаанд ялагдсан мэтээр мэдэрсэн

Хэрвээ та өөрийгөө хайрладаггүй гэдгээ мэдсэнээр ичиж, айсан бол та өөрийгөө хэт ихээр шүүмжилдэг нэгэн гэдэг нь баттай болж байгаа юм. Өөрийгөө хайрлах сэтгэл хомс хүмүүс ихэвчлэн өөртөө стандарт тогтоох тал дээр мэргэшсэн байдаг. Тэд өөрсдийгөө дугаарлалт болон хүлээлтээр хэмждэг. Тэгээд ямар нэгэн байдлаар хэмжээст хүрэхгүй байвал сэтгэлээр унадаг. Өөрийгөө хайрлахгүйгээр өөрийгөө боловсруулах гэж оролдох нь элсэн дээр барьсан байшинтай адил. Хэдий та барилгаа барьж чадах ч суурь муутай учраас хамгийн эхний шуурганд л нурж унана.

Өөрөө өөртэйгээ харилцах харилцааг зөв зүйтэй болгож чадсанаар өөрийн бие, оюун санаа, гэр бүл, хань ижил, найз нөхөд, өнгөрсөн амьдрал гээд бүх зүйл, бүх хүнтэй харилцах харилцаа чинь сайжирна.

everyday.mn

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …