Ж.Батзандан: Төсвөөс алдагдаж, оффшор руу урссан хөрөнгийн хэмжээ 15-20 тэрбум ам.долларт хүрсэн

02ee465e415133006b029a26791cb980

УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол баталсан билээ. Төсвийн тодотгол батлахын өмнө эрх баригчид маш олон цалин хангамж, тэтгэмж, халамжийг хасна гэж байсан ч больсон.

Тэгвэл энэ талаар зарим гишүүд байр сууриа илэрхийлж, оффшор дансанд аваачиж нуусан мөнгөө эх орон авч ирэх ёстойг ч сануулж байгаа юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбогдуулж, маш олон хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газраас санал оруулж ирсэн.

Ихэнх хуулиуд нь нийгмийн эсэргүүцэл, сөрөг хүчний шахалтад орж буцсан байгаа. Тодруулж хэлэхэд, татвар нэмэгдүүлэхтэй холбогдсон найман хууль, нийгмийн халамжийг бууруулахтай холбоотой хуулиуд буцлаа.

Энэ нь сөрөг хүчний шаардлага, хяналт тодорхой түвшинд биеллээ олж яваагийн илрэл юм. АН хэдий парламентад есөн гишүүнтэй ажиллаж байгаа ч өөрсдийн нөөц бололцоогоороо хяналтын чиг үүргээ хэрэгжүүлээд явж байна.

Сүүлийн 10 гаруй жил төсвөөс алдагдаж, оффшор руу урссан хөрөнгийн хэмжээ 15-20 тэрбум ам.долларт хүрсэн. Монгол Улсад хулгай нүүрлэсэн учраас ядуурсан гэдэг дүгнэлтийг ч гадныхан хийж байна. Ийм цаг үед манай засгийн газар хулгайтайгаа тэмцэх хэрэгтэй.

Төрөөс хулгайд алдагдсан хөрөнгөө буцааж авчрах замаар төсвийн цоорхойгоо нөхөж, эдийн засгийн хүндрэлийг даван туулах ёстой гэж бид харж байгаа. Энэ утгаар миний бие УИХ дээр тодорхой саналуудыг дэвшүүлсэн. Оффшортой тэнцэх бодлогыг дэлхийн улс орнууд маш хүчтэй явуулж байна.

Оффшорт хөрөнгөтэй байгаа хүмүүсээ илчлэх, буцааж авчрах ажлыг бид дэмжиж хэвших ёстой. Энэ чиглэлд засгийн газар ажиллах хэрэгтэй” хэмээсэн юм.

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Ж.Батзандан: Уул уурхайн баялагийн тодорхой хувийг төр, ард түмний мэдэлд авах асуудал яригдах бүрд Засгийн газрыг огцруулах асуудал гарч ирдэг

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Засгийн Газрын бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ Ж.Батзандан хэвлэлд хандаж мэдээлэл өгөв. Тэрбээр …