Амралтын зоог: Амтат котлет /жор/
2016 оны 9 сар 18 / 10 цаг 41 минут
Зөвлөгөө, Хоол хүнс
Айл бүрийн хөргөгчинд байдаг олдоц сайтай орц ашиглан амтат котлет хийх жорыг хүргэж байна. Оройн хоолны жороо нэгээр баяжуулаарай.
хугацаа: 60 мин
-
1
Талхыг хэрчиж жижиглээд бага зэргийн сүүнд дэвтээж нялцаалгана. Сэрээгээр нялж бутлаж өгөөрэй.
-
2
Үхрийн цул махыг машиндаж татаад амтлахдаа өндөг, сүүнд дэвтээсэн талх, жижиглэн хэрчсэн сармис, давс, хар перц болон өөрийн дуртай мах амтлагчыг нэмж амтлаад сайтар базаж зуурна. Амталсан мах нялцгай наалдамхай биетэй болно. Котлетны хэмжээгээр жигд тасдан хуваагаанд бөөрөнхийлөн хавтгайлна. Шарах шүүгээний хавтанг сайтар тослоно эсвэл хүнсний цаасаар бүрээд бэлтгэсэн махыг өрнө.
-
3
Махыг гадна талаас нь кеткупээр сайтар амтлана.
-
4
Дараа нь бүтэн том сонгиныг хавтгайлан хэрчээд хэрчим бүрийг махан дээр тавина. Ингээд сонгиныг дээрээс нь цөцгийгөөр амтлаж түрхэнэ. Мах бүр дээр ойролцоогоор 1 цайны халбага цөцгий хэрэглэнэ. Яг энэ аргаар томхон улаан лоолийг нимгэн дугуй хэрчиж мах бүр дээр тавьж амтлаж болно.
-
5
Ингээд хамгийн дээр нь сыр буюу бургерний бяслагыг давхарлаж тавина. Дэлгүүрүүдээр түгээмэл зарагддаг орос сыр хэрэглэж болно.
-
6
180С хэмд сайтар халаасан шарах шүүгээнд хийгээд 30 минут болгоно. Салахын аргагүй сайхан амттай котлет бэлэн болох болно. Төмсний нухаш, нарийн ногоо, будаатай хачирлан амтархан идээрэй
Эх сурвалж: 1000jor.mn