Б.Болор гишүүн “орцны дуучин”

ortsnii duuchin bolor   УИХ-ын гишүүн Б.Болор хар багаасаа л орцны үүдэнд гитар тоглодог нэгэн байжээ. Тэр үеийн залуусын сэтгэл зүрхийг догдлуулж явсан “орцны дуучин” маань одоо ч гитартайгаа нөхөрлөх дуртай хэвээр аж. Зуны амралтаа уугуул нутаг Архангай аймагтаа амарч яваа ба шинэ үеийн залууст өөрийнхөө дуулж байсан үеийн дуунуудаас сонирхуулж яваа гэнэ.

Харамсалтай нь залуус эрхэм гишүүний дуулж байсан уянгалаг сайхан дуунуудыг нь төдийлөн сайн мэдэхгүй байгаа нь урамыг нь хугалахад хүрсэн гэнэ. Тэрээр facebook хуудаснаа “Залуучуудад өөрийнхөө үеийн орцны дуунуудыг дуулж байна. Дүү нар миний дуулж буй дуунуудыг огт мэдэхгүй байгаа нь, миний нилээн хөгширсний илрэл байх даа” хэмээжээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …