Хэтэрхий “задгай” интернэт ертөнц юунд хүргээд байнаа

Өнөөдөр хүн бүр л ухаалаг утастай, интернэт орчинтой завтай чөлөөтэй цагийг өнгөрүүлдэг цахим ертөнц мэтээр ойлгодог болж. Үүнээс үүдэн амьд харилцаа “устаж” бие биедээ баяр ч хүргэж чадахааргүй сэтгэгдэл үлдээхээс өөрцгүй болсон байна. Нэг талаас цаг хугацааг хэмнэсэн, мэдээллийн авах хурд нь нэмэгдэж байгаа ч нөгөө талаас амьд мэдрэмж, амьд харилцаа бүр мөсөн үгүй болох нь.

6c348a922fbf5f07big

Үүнтэй зэрэгцэн интернэтийн долгион, хэт богино долгион, гар утасны хор, ураны цацраг, цацраг идэвхит бодис зэрэг нь тархи толгойд хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг ба одоогоор танд элдэв зовиургүй санагдаж 21-р зуунд цахим мэдээлэл авахгүй бол болохгүй мэтээр ойлгогдож байвч ирээдүйд таны толгой хүчтэй өвдөх, зүрхны хэм алдагдалтай болох, хорт хавдар үүсэх үндсэн нөхцөл нь гар утас болон интернет орчин. Аль болох байгальтайгаа ойрхон байж, эрүүл зөв амьдрахгүй бол, үр хүүхдүүдээ цахим “дайнаас” хол байлгаж сургахгүй бол бидний ирээдүй бүхэлдээ өвчний үүр мэтээр ойлгогдохоор байна.

Монголчууд их тайван хүмүүс ямар ч мэдээллийг эерэгээр хүлээн авдаг. Таны эрүүл мэнд, үр удамд тань таны хэрэглэж байгаа интернэт, гар утас, компьютер зэрэг муу бөгөөд хүүхдээсээ аль болох хол байлга гэсэн мэдээлэлд огтхон ч эмзэглэхгүй. Харин ч бүр хүүхдээ хоолыг нь идүүлэхдээ гар утаснаасаа бичлэг тавин идүүлж байх жишээтэй. Хүүхдийг хэсэг ч болов дуугүй байлгах нэг арга хэрэгслүүр нь цахим болсон байгаа нь харамсалтай.

217117917ggg

Эрдэмтний хийсэн судалгаанаас харахад хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн ямар нэгэн байдлаар интернэт орчинд өдөрт хоёроос илүү цаг байлгасан хүүхэд зургаан нас хүрэхдээ тархины ямар нэгэн хавдартай болсон байна гэдгийг баталсан. Харин манай оронд эсэргээрээ өдөржин гэрийнхээ WIFI –г нээлттэй байлгаж, хүүхэлдэйн кино үзүүлж, цахим орчинд хүүхдээ өсгөж байна. Эцэст нь төрөхдөө эрүүл саруул төрсөн хүүхэд 5-8 насандаа тархины хүнд өвчтэй болох нь энүүхэнд болж.

14344253_607735686065763_8997497470940801062_n

Харин өсвөр насныхан болон залууст интернет маш буруугаар нөлөөлж байгаа бөгөөд мэдээллийг ямар нэгэн цензургүйгээр авч, тархиа хогийн сав мэт дүүргэж байгаа хэрэг юм. Цахим халдлага гэмт хэрэгт өртөх нь их, мэдээллийг буруугаар ойлгож ашиглах нь элбэг байдаг байна. Энэ насандаа секунд тутамд солигдох мэдээллийн энэ их урсгалаас үүдэлтэй амар хялбар мөнгө олох гэсэн арга хайж байна. Тэд нэг талаас арчаагүй, тэнэг, юу хэлж байгаагаа мэдэхгүй, амьд харилцаанд тулгуурласан хүмүүжилгүй, зожиг, альваад шийдвэр гаргаж чадхааргүй болтлоо доройтож байна. Бүх юм байдаг интернэтээс өөрийн хийх ёстойг олж, амьдрал ахуйгаа залгуулж байгаа мэтээр ташаа ойлголт нь улам батжин байна.

download

Одоогийн цахим ертөнцийнхөн мөнгө, аз, хайр дуудна гэсэн бүрт “like” дар гэдэгт итгэн юмыг амарханаар сэтгэдэг болж. Улмаар амьдрал дээр бүтэхгүй, өөрийнх нь сэтгэхүйгээс хүнд санагдсан зүйлд амархан “сөхрөх” итгэл үнэмшил муутай иргэн болон төлөвшиж байна.

Дэлхий ертөнц интернэт орчинг мөнгө олох хэрэгслээ болгож, хүн ардыг түүний боол болгон байгаа нь харамсалтай хэрэг.

14344114_607724166066915_4333646102043556681_n

Бид ирээдүйгээ интернэтээс салангид авч үзэхгүй бол эрүүл хүнгүй, нийгмийн сэтгэхүй долоон дор амьтад төрөх вий. Улам ганган тансаг хурдан хэрэглээ мэт боловч эргээд үүсэх нөлөө нь хүнийг хэн ч биш болгодог, өвчний үүр болгон, залуусыг сэтгэлийн хатгүй, хүнд бэрхийг даван туулах чадваргүй болгож байгаа хэрэгсэл болоод байна. Үүнээс өөрсдийн ухамсартайгаар “зугтаж” өөрөө өөрийгөө ирээдүйд аврахгүйн бол дэндүү богинохон энэ амьдралд ирээдүйн 40 настайнгууд ховордох вийдээ.

Б.Саран

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …