Жирэмсэн эхнэрээ зодож амь насыг нь хохироожээ

c64d3e96bfc8ee8b4725a563509932aadba597d6

Нийслэлийн Баянгол дүүргийн 14-р хороонд 35 настай бүсгүй гэр бүлийн хүчирхийллийн улмаас зодуулан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал энэ сарын 11-ны өдөр таван сартай жирэмсэн Н.Б нь нөхөртөө зодуулан эмнэлэгт хүргэгджээ. Эмнэлэгт хүргэх үед түүний бие тэр чигээрээ хөхөрсөн байсан бөгөөд хөхрөөгүй газар үлдээгүй гэдгийг эх сурвалж хэллээ. Бүсгүй эмнэлэгт хүргэгдсэн ч удалгүй нас барсан байна. Талийгаач Н.Б нь 35 настай гурван хүү, нэг охинтой. Нас барахдаа таван сартай жирэмсэн, тав дахь хүүхдээ тээж байсан аж. Одоогоор энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлт эцэслэн гараагүй байгаа юм байна.

Т.Гэрэл

Zaluu.com

Санал болгох мэдээ

Ж.Батзандан: Уул уурхайн баялагийн тодорхой хувийг төр, ард түмний мэдэлд авах асуудал яригдах бүрд Засгийн газрыг огцруулах асуудал гарч ирдэг

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Засгийн Газрын бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ Ж.Батзандан хэвлэлд хандаж мэдээлэл өгөв. Тэрбээр …