Нэг ширхэг хушга 30 грамм орчим жинтэй бөгөөд 185 калор, 4 гр уураг, 4 гр нүүрс ус агуулдаг. В төрлийн витаминууд болон Е витамин ихээр агуулагдсан байдаг.
Хушганы самрыг өдөр тутамд хэрэглэснээр:
– Цусан дахь холестрены түвшинг багасгадаг, турах хүсэлтэй хүмүүс идэж болно
– Цусан дахь сахарын хэмжээг тогтмол байлгадаг тул чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой
– Зүрх болон тархины цусан хангамжийг сайжруулдаг тул цус багатай хүмүүст ач тустай
– Цөс чулуужихаас сэргийлнэ
– Яс янгинах, сийгэх зэрэгт сайн нөлөөтэй
Хоёр долоо хоног усанд соёолуулсан хушганы ургалт 1000 дахин нэмэгддэг.
Нэг килограмм цэвэрлээгүй хушган дээр хүйтэн ус хийнэ. Хушга усанд далд орсон байх ёстой. Ингээд цонхны тагтан дээр хоёр долоо хоногийн турш байлга. Усаа өнжөөд нэг удаа солиорой. Мөн хоногт хоёр удаа самраа хутгах ёстой. Ингээд хоёр долоо хоногийн дараа хушга идэхэд бэлэн болно. Хушгаа хөргөгчний доод хэсэгт устай нь байлгавал зохино.
Та өглөө, бас орой тус бүр гурван хушга арилгаж идээрэй. Энэ жор таны бие организмыг эсийн түвшинд залуужуулж, дархлааны системийг нөхөн сэргээнэ. Түүнчлэн мэдрэлийн системд сайн. Соёолуулсан хушга нь биеэс шаарыг гадагшлуулж, цусны системийг цэвэрлэхээс гадна ясны эдүүдэд тэжээл болдог байна. Гэхдээ та энэ жороор хушгаа идэхийн өмнө заавал эмчтэйгээ зөвлөлдөнө үү. Яагаад гэвэл нойр булчирхай (панкреатит) өвдөх зэрэг зарим тохиолдолд ийм хушга идэхийг хориглодог байна
Ходоодны шархыг хушганы хандаар эмчлэх
20 гр нунтаг хушга, 1/2 стакан буцламгай ус хийгээд 30 минут хандална. Энэ хугацаанд тасралтгүй хутгана. Дараа нь шүүгээд нэг цайны халбага зөгийн бал нэмж хутгана.
Өдөрт нэг удаа дессертийн (10 мл) халбагаар ууна. Энэ хэмжээ бага юм шиг санагдаж байж болох ч эмчилгээнд хангалттай.
Бэлдмэлийг хэрэглэсний үр нөлөө:
– Ходоодны шархыг сайн аниулна.
– Ходоодонд хортой бичил организм үржих боломжийг хаадаг.
– Цусны шүүрлийг зогсооно.
– Ходоодны эд эсийн төлжилтийн үйл явц хурдасдаг.
– Хушга өөрөө маш илчлэг, биед тустай олон чухал бодис агуулдаг.
– Энэ нь ходоодны шархлаатай хүнд маш ач тустай. Учир нь энэ өвчнөөс шалтгаалж, хоол хүнс биед муу шингэдэг байна. Тиймээс үүнийг идсэнээр сайжирна гэсэн үг.
Халуун хушга
Хушгыг ястай нь халуун гал дээр 30 минут орчим байлгана. Ясыг нь хагалаад халуунаар нь үрийг иднэ. Өдөрт гурван удаа 1-2 сарын турш идвэл үр дүнтэй. Энэхүү жор нь үс уналтыг зогсоож, үс цайхаас урьдчилан сэргийлдэг.
Хушганы ясны ханд-1
200 гр буцалсан усанд нэг жижиг халбага нүдсэн хушга хийж ханд бэлтгэнэ. Yүнийгээ зөөлөн гал дээр буцалгана. Чухам юунд зориулж уухаас шалтгаалж буцалгах хугацаа нь өөр өөр байдаг. Энэхүү ханд нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, бодисын солилцоог идэвхжүүлдэг. Энэ хандаар нүд өвдөхөд зайлж, буйл үрэвсэхэд угаана. Мөн арьсны архаг өвчний үед шавшиж хэрэглэдэг. Бас ийм ханднаас ваннтай усандаа хийж суувал ядаргаа арилж, үе мөчний өвчин намддаг байна.
Хушганы ясны ханд-2
Хушганы ясыг нүдэж нунтаглаад, нэг хоолны халбага ясан дээр нэг стакан буцалсан халуун ус хийгээд, усан банн дээр 30 минут орчим хандална. Тэгээд шєнє нь хонуулаад, маргааш нь єдрийн турш бага багаар ууж дуусгана.
Энэ аргыг хэрэглэж хавдраасаа салсан хүн:- Би єдєр болгон ингэж уудаг байлаа. Сарын дараа эмчид үзүүлтэл хавдрын єсєлт зогссон байна гэсэн. Дахин нэг cap уугаад эмчид үзүүлсэнд хадвар нь багассан байна гэсэн. Би үүнд маш их баярласан. Хэсэг завсарлаж, амарсны дараа хушганы ясны хандаа дахин ууж эхэлсэн. Тэгээд дахин эмчдээ үзүүлэхэд хавдар багасаж байна гэж хэлсэн. Дунд нь амралттайгаар удаан уусан. Тухай бvрт эмчийн хяналтад орохоо мартаж байсангvй. Цэвэршилт явагдсаны дараа хавдар єєрєє шимэгдээд арилчихсан гэж ярьсан байна.
– Хєхүүл хүүхэдтэй эх болон сульдсан хүүхдэд хушганы идээ өгвөл маш амархан тэнхэрдэг.
– Хушганы идээ махыг ч орлож чаддаг. Цагаан хоолыг хачирлахад бvр ч амттай.
– Зөгийн бал, эсвэл усан үзмийн шүүстэй хамт 2-3 ширхэг хушгыг өдөрт нэг удаа зоогло.
– Хушганы идээг нунтаглаад тунгалаг шөл, бага зэрэг цагаан цуу, шарсан сонгино, сармис, перец, давсаар амтлаад хутгаж сvмс хийж болдог байна.
Эх сурвалж: Emegteichuud.mn