Бэлгэвчийг үнэгүйдүүлж чадвал ирээдүйгээ “үнэгүйдлээс” аварна

“Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр нэгэнт “олдчихсон” хүүхдийн амыг таслуулах гээд эмч ч алуурчин, эх нь алуурчны дүрд тоглох хэрэг байна уу. Ялангуяа сүүлийн жилүүдэд үр хөндүүлж байгаа “ хуурамч ээж” нар залуужиж.  Ганцхан жилийн хугацаанд насанд хүрээгүй 3000 гаруй охин гэдсэн дэх ургаа устгуулах арга хэмжээг авхуулсан гэвэл та итгэх үү?

untitled

Үр хөндүүлэх асуудал эрчимтэй залуужсан ба нийт ураг тээсэн эхчүүдийн 24 хувь нь ямар нэгэн байдлаар үрээ “голдог” байна. Өөрийнхөө удам сударт хар бараан толбо үлдээн хогийн саванд хаядаг. Крантны усаар урсгадаг гэхээр ой гутам. Энэхүү ажиллагааг мөнгөний төлөө улсын хэмжээнд 200 гаруй эмнэлэг хийж гүйцэтгэж байна. 200 гаруй эмнэлгийн 300-400 эмчийн халаад өмссөн “алуурчид” таны хүслийг гүйцэлдүүлэхээр бэлэн зогсоно. Энэ бол зүгээр л эмгэнэл. Хуулиар хориотой ч байдаг л үзэгдэл. Бид сүүлийн 23 жилийн хугацаанд амьдрах орчин сайжирсан, хэлтэй хөлтэй монгол боллоо, ардчилалын нөлөөгөөр дэлхийтэй хөл нийлүүллээ, дэлхийн хаанаас ч хүссэнээ авч чаддаг боллоо, хүссэнээрээ мэдээллийг авч байгаа ч энэ бүх тансаглал баян чинээлэг амьдрал дунд “үрээ голоод”, өлгийтэй хүүхэд тэврэхээс айгаад, өөрийн жаргалыг тэргүүнд бодоод удмаа сая саяар нь устгуулж байгаа нь хувь хүний ухамсаргүйн гай.

aff7c74e17f621ff80f0e6759de3e541

Гурван сая монгол боллоо хэмээн баярлаж бахдаж байсан ч бид аль хэдийн дөрвөн сая гаран болох байлаа. Хэрэв аборт тутамд нэг хонх дэлддэг бол ажил хийх ямар ч аргагүй болтлоо зэрэг зэрэг хонх нижигнэн. Үр хөндүүлж байгаа эмэгтэйчүүдийн 58 хувь нь 25-с доош насны буюу өөрийн үйлийг хянах чадвартай насандаа ирсэн хүмүүс. Тэд зүгээр л ухамсаргүйгээр, ухамсаргүй дүрд тоглоод зовлон тоочоод хүүхдээ “алж” байгаа хэрэг. Анхны жирэмслэлтийн 46 хувь нь үр хөндүүлдэг гэвэл тэдний 16 хувь нь оюутан.

Анхнаасаа бэлгийн харьцаанд орохдоо үүнийгээ анхаарч болно. Бүрэн боломж бий. Сүүлийн хоёр жилийн дотор 30 000 гаруй эмэгтэй үр хөндүүлсэн статистик байна. Энэ юу гэсэн үг вэ?

Аймшигтай, үр хөндүүлсэн эхийн бие өвдөнө, цаашид үргүйдэлд хүрэх магадлал өндөртэй болно, хэрэв хөндөлт хийлгэж байгаа ураг уйлдаг бол … бүр ч эмзэглэмээр.

Эмэгтэй хүн хүүхэд төрүүлж, хэн нэгний удам судрыг нэр хүндтэйгээр зөв аргаар залгуулах л гэж энэ ертөнц дээр төрдөг болохоос элдэв зүйлд чамирхан ухаангүйгээр бэлгийн харилцаанд орсон үйлээ даахгүй мунхаглах ёсгүй. Үүний цаана эрчүүд ч бий. Ганцхан үйлийн үрийг дийлэхгүй өөрийн улам судраа “алуулах захиалга” өгч байдаг.

Үүнээс хэрхэн гарах вэ. Мэдээж бэлгийн харьцаанд орох энэ их хүслийг дарж дийлэхгүй учраас хамгаалах хэрэгслийг үнэгүй болгох ёстой. Хамгийн хялбар хүн бүр хэрэглэж чаддаг зүйл бол “Бэлгэвч”. Бэлгэвчийг 24 цагийн турш бүх улиралд нээлттэйгээр гудам талбайгаас үнэгүй авч болохоор автомат төхөөрөм байрлуулах ёстой. Ингэснээрээ залуус үнэгүй хэрэглээнд дасан олон сая иргэнийг цустай нь хамт крантанд урсгахгүй, эмэгтэйчүүд дараа нь үргүйдэлд хүрэхгүй, эрчүүд шаналахгүй, эмч нар нүгэл үйлдэхгүй байх бүрэн боломжтой.

%d0%b1%d1%8d%d0%bb%d0%b3%d1%8d%d0%b2%d1%87

Гудамжинд байрлуулсан бэлгэвчний машинтай болох хэрэгтэй. Үүнийг монгол инженерүүд “өлхөн” хийчихнэ, шийдчихнэ. Үүнийг нь өрхийн эмнэлгээр үнэгүй ирж шкафанд дарагддаг бэлгэвчүүдээрээ тогтмол дүүргэж байх хэрэгтэй. Үүнийг хэн ч хийчихнэ. Яг эмзэг ядуу, буурай улс шиг.

Тэд нийгмийн шаналалаас биеийн жаргалыг илүүд үзэж байна. Тэднийг зогсоож дийлэхгүй ч ард нь гарах сөрөг нөлөөг багасгаж болно. Тэртэй тэргүй үнэгүй тусламжаар орж ирж байгаа бэлгэвчийг гудамжинд үнэгүйдүүлж чадвал ирээдүйд эрүүл ээж нараас эрүүл хүүхэд төрөх нөхцөл ч бүрдэнэ.

Үнэгүй зүйлийг тарааж, хэрэглэгчдэд хүргэж чадахгүй байгаадаа л олон сая ирээдүйн иргэнээ устгаж үйл олноор нь “алж” байна гэхээр гутамшигтай. Үнэгүй бэлгэвч хэрэглэвэл…. гэсэн судалгаа аваад л шийдчих.

Б.Саран

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …