Торонтогийн олон улсын наадамд монголын тухай сэдэвтэй хоёр кино өрсөлдөж байна

Монголчуудын амьдрал ахуйг харуулсан Cinelou Films-ын бүтээл “Burn Your Maps” уран сайхны кино Торонтогийн олон улсын кино наадамд өрсөлдөхөөр 2016 оны 9 дугээр сарын 15-ны өдөр нээлтээ хийв. Киноны нээлтэнд Монгол Улсаас Канад Улсад суугаа элчин сайдын яамны төлөөлөл болон Монголын талын продюсер З.Анхбаяр оролцов.

burn-your-maps

From left, director Jordan Roberts and actors Jacob Tremblay, Vera Farmiga and Virginia Madsen attend the “Burn Your Maps” press conference at the Toronto International Film Festival at TIFF Bell Lightbox on Thursday, Sept. 15, 2016, in Toronto. (Photo by Arthur Mola/Invision/AP)

Түүнчлэн тус киног 9 дүгээр сарын 23, 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд Канадын “Calgary International Film Festival”-д толилуулахаар төлөвлөж байна. Киноны нээлтэнд кино зурганд оролцсон Алберта мужид амьдарч буй Монголчууд оролцохоос гадна үзэгчдэд зориулж монгол үндэсний хөгжмийн тоглолтоор бэлэг барих юм байна.

Тэгвэл Торонтогийн кино наадмын хүүхдийн киноны төрөлд Монголын бүргэдийн анчин охины тухай өгүүлэх “The Eagle Huntress” хэмээх Отто Беллийн найруулсан баримтат киног мөн толилуулав.

the-eagle-huntress

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү.

http://www.cinelou.com/burn-your-maps.html

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү.

http://sonyclassics.com/theeaglehuntress/

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …