Өглөө.мн сайт хүлцэл өчье

ugluu-mn

Манай сайт 2014 оны 12 сарын 15-ны өдөр “Өглөө.мн сайт Оюуны ундраа группээс албан ёсоор уучлалт хүслээ” гарчигтай мэдээллийг нийтэлсэн. Энэхүү мэдээллийг гаргах болсон шалтгаан нь Өглөө.мн сайтын сэтгүүлчийн зүгээс иргэн Д.Энхтайванаас баримт мэдээлэл авч “Оюуны ундраа” групп болон түүний үүсгэн байгуулагч С.Отгонбаяр, С.Амарсайхан нартай холбоотой үндэслэлгүй мэдээллийг удаа дараалан нийтэлж, нэр төрд нь халдсан тухайгаа дурьдан уучлалт гуйсан байдаг.

Гэвч энэхүү уучлалтыг гаргахдаа сайтын редакцийн зүгээс иргэн Д.Энхтайван, Б.Отгонбаяр нарыг захиалга өгсөн мэтээр бичсэндээ хүлцэл өчиж байна.

Ugluu.mn сайтын редакци

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …