Ноёрхогч хүүхэд
Зөвхөн өөрийнхөө хүслээр бүхнийг шийдэх гэж зөрүүдлэдэг хүүхдүүд бий. Тэд ямар нэг тоглоом тоглохдоо үргэлж тэргүүлэгч нь байхыг мэрийж, бусад хүүхдүүдийг ээлжээ хүлээхийг шаарддаг. Өрөөгөө “ үлгэрийн орн” болгож тоглохдоо заавал гүнж нь болохыг хүсдэг охид. “ Оддын дайныг”-ыг дуурайхдаа гарцаагүй баатар болох нь зүтгэдэг хөвгүүд үүнд хамаарна. Тэмцэлд дуртай учраас таныг өөрт нь ямар нэг огт хийж үзээгүй ажлыг нь даалгахад уухайн тас зөвшөөрч баярлана. Бага зэрэг тэвчээр муутай, маргаанд дуртай ч таны хүүхдэд лидер болох чанарууд бий. Тэдэнд аливааг даалгахдаа өөрсдөөр нь сонголт хийлгэж байх хэрэгтэй. Мөн түүний өрсөлдөх хүслийг өрдөж байх нь чухал.
Урам зоригоор дүүрэн хүүхэд
Тэд бол үргэлж л тоглоом тоглож, хөгжилтэй байхыг илүүд үздэг. Бусдыг хөгжөөж, анхаарлын төвд байх дуртай. Мөн шинэ найз нөхөдтэй болохыг үргэлж хүсч явдаг. Өөртөө тулгарсан бэрхшээлийг даван туулах чадвар муутай ба бага зэрэг мартамхай. Тэдний хувьд амьдрал гэдэг баяр баясал, инээд хөөрөөр дүүрэн ертөнц. Хичээлдээ тийм ч онц сурдаггүй, гэхдээ тэд маш гайхалтай хайр хүрэм. Тэднийг ирээдүйд амжилтад хүрээсэй гэж хүсч байвал та хүч чадалтай болоход нь туслах хэрэгтэй. Түүнийг өөрийнхөө шийдвэрээр ямар нэг жижигхэн зүйлийг сонгох бүрт тэр дор нь урамшуулж бай.
Дэмжигч хүүхэд
Амар амгаланг авчрахаар заяагдсан хүүхэд. Бусдын бэрхшээлд тусалж, шийдвэр гаргахад нь зөвлөх дуртай.Мөн шинээр танилцаж байгаа хүмүүсээс гэрэвшиж ичих нь амархан. Түүний хувьд хүмүүстэй сайхан харьцаж, холбоотой байх нь ямар нэг үүрэг даалгавар биелүүлэхээс илүү чухал. Тэд юмыг бага зэрэг удаан хийдэг ч, нэг барьж авсан ажлаа чадах чинээгээрээ заавал дуусгадаг сайн талтай. Энэ хүүхэд байгальд илүү ойрхон байдаг. Тиймээс сэтгэл хөдлөлийг нь хүндэтгэж буйгаа харуул. Мөн дарамтад оруулж болохгүй. Ийм хүүхдүүд хамт олонч, гэр бүлсэг учраас “ хоёулаа”, “ аавтайгаа , ээжтэйгээ гурвуулаа “, “ бид “ гэдэг үгсийг хэрэглэж бай.
Болгоомжлонгуй хүүхэд
Тэд үнэхээр ухаантай. Сурч боловсрох дуртай, шороон дээр тоглохын оронд хувцсаа цэвэрхэн байлгахыг илүүд үзнэ. Мөн багаасаа өөрөө өөртөө зарчим, дэглэм боловсруулж эхэлдэг. Шатрын дугуйлан, математикийн хичээл дээрээ тэргүүлнэ. Тэд оюун ухаанаа сорих дуртай. Бусад хүүхдүүд тоглож байхад дэргэд нь ном уншиж байж ч мэднэ. Байгалиасаа төгс төгөлдөрт тэмүүлэгчид учраас аливаад бусдаас хамаагүй няхуур хандаж, удаан ажиллаж магадгүй.
Тиймээс “ төгс биш “ байх нь хэвийн зүйл гэдгийг түүнд ойлгуулах хэрэгтэй. Тэднийг заавал олонтой хамт байлгах гэж хүчлэлгүй, ганцаараа чимээ шуугианаас хол, юм бодож бүтээхэд нь тусла. Учир нь тэр олон хүнтэй газар байхаас илүү ганцаараа өөрийгөө хөгжүүлэх дуртай.Тэд ихэвчлэн” шинэ”гэдэг үгнээс сүрдэгчид юм. Урьд нь хииж үзээгүй зүйлээ оролдох дургүй, алдаа гаргахаас айдаг. Бүх юм шинэ дээрээ хэцүү санагддаг ч, хийгээд эхэлвэл амархан гэдгийг таны хүүхэд ухамсарлах хэрэгтэй.