Албан журмын даатгагчдын холбооны УЗ-ийн бүрэлдэхүүнийг батлав

462380456a6d4afdd50e11

Албан журмын даатгагчдын холбооны Удирдах зөвлөлийн бүтцийг дарга, найман гишүүнтэй байхаар тогтоож, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Холбооны Удирдах зөвлөлийн даргаар эдийн засгийн онол, даатгалын салбарын судалгаа шинжилгээний олон жилийн туршлагатай судлаач, СЗХ-ны даргын орон тооны бус зөвлөх, доктор, профессор Б.Бат ажиллахаар боллоо.

Тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр албан журмын харилцаанд оролцдог төрийн байгууллагууд болон даатгалын үйл ажиллагаа эрхлэгч хувийн хэвшлийн төлөөлөл ижил тэнцүү харьцаатайгаар томилогдлоо. Ингэснээр Холбооны үйл ажиллагаа хэвийн явагдах, бодлогын уялдаа хангагдах, харилцан мэдээлэлтэй ажиллах нөхцөл боломж бүрдэж байна.

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

“Эрчист Монгол” компанийг татан буулгалаа

Өнөөдрийн /2026.03.18/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрчист Монгол” компанийг татан буулгах шийдвэр гаргалаа. “Эрчист Монгол” …