С.Амарсайхан: НИТХ-ын үйл ажиллагаа иргэдэд илүү ойртоно

НИТХ-ын ээлжит хурал өнөөдөр хуралдаж байна. Өнгөрсөн найман удаагийн хуралдаанаараа нэлээдгүй ажлуудын “шийдлийг олсон” бөгөөд нийт 30 асуудлыг хэлэлцэж 25 тогтоолыг гаргасан байна. Үүний заримаас нь дурдвал 07 сарын 29-ны өдрийн хурадаанаар “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар санал боловсруулах болон Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 зорилтын хэрэгжилтийн байдалтай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөх Ажлын хэсгийн тус тус байгуулсан ба ажлын хэсгийн танилцуулгыг 09 сарын 15 өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Мөн тус хуралдаанаар дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах нийслэлийн сонгуулийн хороо байгуулагдлаа.

1_93

Мөн энэ удаагийн хурлаар хэд хэдэн томоохон шийдвэрлэж болохуйц асуудлыг хөндөж иргэдийг аюулгүй тайван амьдрах нөхцөл бүрдүүлэх зорилго бүхий хороодыг байгууллаа. Тухайлбал:

  1. Аз жаргалтай хот хороо
  2. Хууль зүйн төрийн байгуулалтын хороо
  3. Нийгмийн хөгжлийн хороо
  4. Санхүү төсөв эдийн засгийн хороо
  5. Байгаль орчин экологийн хороо
  6. Гэр хорооллын хөгжлийн хороо
  7. Өргөдлийн байнгын хороо зэрэг хороодыг байгуулж мөн дагалдах дэд хороодыг байгуулан ажиллах аар боллоо. Энэ тухай Нийслэлийн налайх дүүргийн иргэдийн төлөөлөгч С.Амарсайханаас тодрууллаа

amarsaihans-Та Аз жаргалтай хот хороонд орохоор хүсэлтэй өгсөн байсан энэ талаар тодруулаач?

-Би найлайх дүүргийн иргэдийг төлөөлдөг. Хүн амын ихэнх нь гэр хороололд амьдардаг. Би гэр хорооллын байнгын хороонд болон аз жаргалтай хот хороонд орохоор саналаа өгсөн. МАН-ын мөрийн хөтөлбөрт “аз жаргалтай хот” гэсэн хөтөлбөр байгаа. Хөтөлбөрийн хүрээнд дээрх хороодод орж ажиллахаар нэрээ өгсөн юм. Тухайлбал Гэр хорооллын хөгжлийн хороонд нэрээ өгсөн нь миний төлөөлж байгаа налайх дүргийн иргэдийн ихэнх нь гэр хороололд амьдардаг учраас. Мөн амьдрах орчин, ахуйг сайжруулах үйл ажиллагаа явагдах учраас ийнхүү нэрээ дэвшүүлэн ажиллаж байна. Цаашид бүтэц бүрэлдэхүүнийг сонгосны дараа хийх ажлуудаа эхлүүлэх байх.

-Хороодын бүтэц бүрэлдэхүүн ямар байх вэ? 

Мэдээж хороонд эхэлж байгуулагдана. Дараа нь тус  хороодод ажиллах дарга нарыг томилон тохирох хүнийг нь сонгох байх. Томилогдох хүмүүсийг чиг үүргийнх нь дагуу хувиарлаж ажиллана. Ингэснээрээ иргэдэд ойр болж байгаа хэрэг. Энгийнээр иргэдэд илүү ойр болно. Мөн иргэдийн төлөөлөгчийн ээлжит хурлаас гарах бодлого, шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах, нээлттэй, ил тод байдлыг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлэх “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Иргэдтэй” хийх уулзалтын журмыг баталсан. Ингэснээрээ НИТХ-ын төлөөлөгчид иргэдтэй хувиарын дагуу тогтмол уулзаж, санал хүсэлтийг нь сонсож төлөөлөгч- иргэдийн харилцаа илүү ойр болно.

Б.Саран

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …