Эрүүлжүүлэх, Эмнэлэг хоёрыг салгая

АН-төр барьж байх хугацаандаа эмнэлэг, эрүүлжүүлэх хоёрыг нийлүүлэн үйл ажиллагааг нь явуулж байсан нь хамгийн буруу шийдвэр. Согтуу хүн, өвчиндөө шаналсан хүн хоёр нэг байшинд байршиж үйлчилгээ авах нь битгий хэл өдөр тутмын хэрүүл, үзэн ядалт, хардалт сэрдэлт, зодоон цохиондоо хүрэх нь энүүхэнд. Ямар ч эрүүл ухаантай хүн түргэнээр очих хэмжээнд өвдчихсөн хүний хажууд согтуу хүнийг эрүүлжүүлнэ гэдэг бол “тэнэглэл”.

32

Аль Соц нийгмийн үеэс л эхлэн архичдад зориулсан тусгай хяналтын камер буюу тусгаарлах өрөөг гаргасан. Тэднийг архидан согтуурсан биеэ хянах чадваргүй хэмээн олон нийтээс тусгаарлах нь зүйн хэрэг байтал өвчтэй биеэ авч чадахааргүй өвчилсөн хүний дэргэд байлгаж байгаа нь харамсалтай шийдвэр. МАН-үүнийг болиулах хэрэгтэй. Учир нь эмч нар өвчтөндөө хүрэлцдэггүй, маш олон цагаар ажилладаг, эмчийн хэрэгсэл аппрат, эм хангамж хүрэлцээ муутай манай оронд эрүүлжүүлэх байр хэрэг болсон агсам согтуу тавьсан, өмдөндөө шээж баасан, өөрийгөө хянах чадваргүй согтуучуудтайгаа хамт байлгаж байгаа нь хүний эрхийг зөрчиж буй хэрэг. Согтсон хүн эмнэлгийн үйлчилгээ авах ёстой байдаг бол эрүүлжүүлэх хэдхэн байрандаа эмчтэй байсан нь илүү цэвэрхэн шийдвэр. Ухаантай, угтай суугаад бодсон бол үүнийг нийлүүлэх ямар ч гаргалгаа гарахгүй байсан. Харин ямар шалтгаанаар нийлүүлж орхив?

f243d9e69e87a060original

Төрийн шийдвэр түмний төлөө байх учиртай. Ямар ч нам засаг барьсан хамаагүй төр түмэндээ үйлчлэх ёстой. Төрийн нэг буруу шийдвэр л өвчиндөө шаналж байгаа хүмүүст, эмчилгээ хийж байгаа эмч нарт ямар их гай болж байгааг очоод нэг үзээсэй. Эмч нар халаглан энэ шийдвэрээ буцаагаасай хэмээн өдөр хоногийг өнгөрүүлж байна.

Ажлын цаг эхлэхээс дуусах хүртэл маш завгүй өвчтөнтэй ноцолдож байдаг тэдэнд тэтгэмж, тэтгэвэр гэхээсээ илүү өдөр тутмын ажлын хангамж, дэлхийн эмч нарын жишгээр ажиллах боломж л хэрэгтэй байна.

Төр барьж ийнхүү шийдвэр гаргаж байгаа хүмүүс монголдоо эмнэлгийн дараалалд зогсдоггүй болохоор үнэхээр мэдэхгүй байх шиг.

resize_1422330349

Согтуу хүнийг унтуулах ёстой юм бол эмнэлэг лав биш. Тэд угаасаа ажлаа дийлэхгүй байгаа хэрэг. Ер нь өөрийнхөө дураар архи уусан хүнийг эрхлүүлж, дусал тариа залгаж, дулаан байраар хангаж байх ёстой бол эмнэлэгт биш эрүүлжүүлэх байранд нь үйлчилгээг нь ойртуулбал яасын.

Архи уусан хүнийг эрхлүүлж байхаар ордог газарт нь оруулж, хатуу ширүүнийг зүй ёсоор үзүүлж, маргааш нь хүнд хөдөлмөр хийлгэж, барилга газар шорооны ажилд бүтэн сар дайчилдаг байвал архи ууж эрүүлжүүлэгдэхээс халшрах юм бишүү. Гэтэл тухлаг ор, эмчийн хяналт, харуул хамгаалалттай бүсэд өөхшүүлэн ороуулах нь ямар учир вэ? Эцэг нь хүүгээ архи уугаад ирэхэд нь ухамсарын шанаа өгөлгүйгээр дахин уух нөхцлийг нь хангаж байгаатай адил биш гэжүү.

emne0317-03

Яаралтай эрүүлжүүлэх, эмнэлэг хоёроо салгах хэрэгтэй байгаа газар дээр нь шөнө дундаас хойш очоод нэг үзээрэй.

Б.Саран

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …