Хүүхдийнхээ дэрэн доор САРМИС нуухын 13 ач тус

01%d0%b7%d2%af%d0%b3%d1%88%d0%bd%d0%bb

Эрт дээр үеэс олон орны ухаант ээжүүд хүүхдийнхээ дэрэн дор сармисны хумс нуудаг байжээ. Одоо ч зарим оронд энэ арга уламжлагдан ирсэн. Чухамхүү ямар учиртай зан үйл вэ хэмээн гайхаж магадгүй ч энэ нь зан үйл гэхээсээ илүү хүүхдийн эрүүл мэндэд олон талын ач тустай гэнэ. Хүүхдүүд сармис байтугай энгийн ногоонд дургүй, идэж өгдөггүй шүү дээ. Тйимдээ ч сармисанд агуулагддаг эрдэс бодисыг тэжээл болгон авч төдийлөн чаддаггүй.

01

Сармисны ач тусыг мэдэхгүй хүн үгүй шүү дээ. Үрэвслийн эсрэг антибиотик чанартай энэ ногоо нь хурц үнэртэй бөгөөд энэхүү анхилам хурц үнэрт нь хамаг ач тус нь оршдог аж. Тиймээс хүүхдийн дэр эсвэл гудсан доор, унтаж байхад нь хажууд нь ил тавьсан ч болно. Тайван амгалан нойрсож, бие махбод нь хэвийн бодисын солилцоонд амарч байх үед сармис үйлчилгээгээ үзүүлж эхлэнэ.

63_500x500

Үүнд: 

1. Хамрын ханиад, элдэв ханиад томуунаас сэргийлдэг.

2. Ханиадтай байгаа бол ханиадыг эмчлэж, халуун бууруулдаг, цэр ховхолж, хөхүүл ханиалгыг дардаг.

3. Дархлааг сэргээж, сайжруулдаг.

4. Элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, халдварын вирусыг устгадаг.

5. Нүдний хараа, чихний сонсголыг сайжруулдаг.

6. Нүд нуухдах, чихээр хатгах, булхи гарах зэргээс сэргийлж нянг устгадаг.

7. Толгойн өвдөлт, толгой дүүрэх зэрэг зовиурыг намдаадаг.

8. Тархины үйл ажиллагааг сэргээж, сэтгэн бодох чадварыг хөгжүүлнэ.

9. Үс, хөмсөг, сормуусны ургалтыг түргэсгэдэг.

10.Цусны даралтыг тогтворжуулж, зүрх судасны үйл ажиллагааг хэвийн баридаг.

11. Цус шингэлж, элгийг хоргүйжүүлнэ.

12. Иод агуулдаг учир бамбай булчирхай томрохоос сэргийлдэг.

13.Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлж, арьсны эд эсийг нөхөн төлжүүлдэг.

Таны хүүхэд 5 болон түүнээс доош настай бол 1 ширхэг сармисны хумс /хальслаад сармисны хумсны нэг үзүүрийг зүснэ. Ингэснээр үнэр нь сайн гарна./ , 5-8 настай бол 2 ширхэг хумс, түүнээс дээш настай бол 2-3 ширхэг сармисны хумсыг дэрэн дор нь хийж өгөөрэй. /хумсыг хальслаад хоёр талын үзүүрийг бага зэрэг зүсэж хийнэ./ 1-2 хонуулаад шинэхэн сармисны хумсаар сольж байгаарай. Таны хүүхэд сайхан унтаж амрахаас гадна дээрх бүх үйлчилгээг сармиснаас авч эрүүл чийрэг хүн болж өсч торниход нь туслана.

143573464255939272f3a63

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …