Монголынхоо нэрийг гутаасан орчин үеийн залуусын сэтгэлгээ

Өнөөгийн залуус хөрөнгийн ядуурлаас илүү сэтгэлгээний ядууралд өртөж. Охид мөнгөтэй хүнтэй “ойртож” гар дээрээ бэлэн мөнгөтэй болох тухай бодож мөрөөдөж байхад хөвгүүд архинд донтож, мөрийтэй тоглоомоор өөрсдийгөө зугаацуулж байна. Ялангуяа 17-27 насны залуучууд. Мэдээж ажил албандаа зүтгэдэг “сайн” залуус байгаа л байх. Гэхдээ нийгмийн ихэнх дийлэнх нь ямар нэгэн зүйлийг хийж бүтээе гэсэн сэтгэлгүй, хүний хийсэнд атаархуу, биеэ зөв авч явах боловсролгүй, гэр бүлийн хүмүүжил муу, танхай, олноороо сүрэглэн нийлсэн үедээ догшин шинжтэй, дээрэм тонуул хийсэн, нийлж архидаж зодоон цохион өдөөсөн шинжтэй болж. Хүүхдээ хэнтэй нийлж юу хийж явааг эцэг эх нь ч хянахаа больсон. Энэ нь хэт задгай нийгмийн хэт замбараагүй иргэн болон хүмүүжихэд хүргэж байна.

zodoonud536034009201506080717

Гадаадын жуулчны тоо жилээс жилд багасаж байгаа. Үзэх харах юмгүйдээ биш, монгол гэсэн сэтгэлгүйдээ биш зүгээр л ухаан муутай зэрлэг залуусаас айсандаа тэр. Уг нь монгол улс нүүрсээрээ, алтаараа дэлхийд гайхагдахаас өмнө байгалийн үзэсгэлэнт газраараа мөнгө олж гайхагдах учиртай. Гэтэл монголд ирнэ гэдэг нь бараг айдас хүргэм. Танхай балмаг түүхийн үргэлжлэл одоогийн нийгмийн танхай этгээд мэтээр ойлгогдох аж. “Нэг үхрийн эвэр дэлсэхэд мянган үхрийн эвэр доргино” гэгчээр нэг монголын хийсэн хулгайн гэмт хэрэг, нэг монголын хийсэн дээрэм, нэг монголын хийсэн танхай, нэг монголын хийсэн хүн амны хэрэг цаашид ирэх мянга мянган жуулчныг айлгаж, ичээж, сүрдүүлж улмаар монгол хүний нэр хүндийг дэлхийд унагаж байна.

Залуус өнөөдрийн архины халуунд, шуналын сэдэлдээ автан эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд унагаж байгаа гэдгийг ухаараасай.

mcs-barilga-41

Урьд цагийн монголчууд дайтаж ирсэн Япон цэргийг хооллож ундлаад гаргадаг байсан тийм л энэрэнгүй, зочломтгой, уужуу, ухаалаг ард түмэн байсан бэ? Харин өнөөдрийн монгол хэннэггүй хээгүй, танхай, бүдүүлэг, ухаан муутай, ядруу болж.

Монголд есөн удаа ирсэн уулчин залуугийн эд хөрөнгийг дээрэмдэх зорилготойгоор амь насыг нь бүрэлгэсэнд үнэхээр харамсаж байна.

Ар гэрт нь аав ээж нь, хань ижил нь, анд нөхөд нь, үр хүүхэд нь өнчрөн үлдэнэ гэдгийг зэрлэг авирлаж байх үедээ бодож болдоггүй л юм байхдаа. Өрөөлийг шороонд өөрөө шоронд орж хамаг хайртай дотны хүмүүстээ ад үзэгдэн, хэдэн үеэрээ эцэг эхийгээ үр хүүхдээ, ах дүү нараа алуурчны хамсаатан гэсэн нэр зүүлгэх тийм сайхан хэрэг үү. Манай залуус бие хүн, хувь хүн болох гэж хэтэрхий зүтгэх юм. Монгол хүний сэтгэхүйд европууд шиг хэн нэгнээс хараат бус амьдрах боломж, ухамсар, сэтгэлгээ байхгүй. Учир нь байгалын эрс тэс уур амьсгалтай, мал маллаж ирсэн уламжлалтай улс хамтын нөхөрлөл гэдэг зүйлийг ясандаа цусандаа, эд эсэндээ шингэтэл мэдэрсэн хүмүүс. Одоо нийгэм өөр хэмээн өөр хүн болох гэж өөртөө үнэтэй тэр бүх хүмүүсээсээ холдож гэмээ нь энэ нийгэм мэтээр төсөөлбөл энэ маш өрөөсгөл. Монголчууд бид хоорондоо халуун дотно харилцаатай, эв эетэй, өвөг дээдсээсээ уламжлан ирсэн хүмүүжилтэй. Догширвол хэт догшин байж эелдэг найрсаг байвал хэт эеэлдэг байдаг хүмүүс.

6b9241ca4c7557e5big

Залуус ухаантай байж зөв сэтгэхүйтэй зөв иргэн болон төлөвшихгүй бол 21-р зуунд дэлхий дээрх ганц харгис, догшин, ухаангүй, эд хөрөнгөтэй ч ядуу, эрдэм мэдлэгтэй ч чадуу, ухамсар сэтгэхүйн доройтолтой улс болох вий.

Б.Саран

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …