Хар манжингийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө

Сүүлийн үед хүрэн манжин нь цусны эргэлт сайжирч, даралт тогтворжихоос гадна бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд нөлөөлдөг олон талын ашиг тустай гэдэг нь тогтоогдсон.  Тэгвэл хар манжин ч гэсэн  хүний эрүүл мэндэд сайн гэдэг нь тогтоогджээ.

black-radish-against-white-background

Хар манжин нь нойр булчирхайн инсулин ялгаруулалтыг нэмэгдүүлсэнээр цусан дахь сахарыг тэнцвэржүүлж сахарын өвчний эсрэг үр нөлөө үзүүлдэг байна. Түүнчлэн  архаг бронхит болон ханиадыг үр дүнтэй эмчилнэ.

Хар манжин нь антиоксидантаар баялаг юм. Үүнд:Хорт хавдрын эсийг хүчтэй дарангуйлж  тархалтыг удаашруулах ба уг өвчнөөр өвдөхөөс урьдчилан сэргийлнэ.Үрэвсэлийн эсрэг үйлчилгээ үзүүлэх тул өвдөлтийг намдаана.

images

Бие дах нөхөн сэргээлт эрчимтэй явагдаж эс залуужсанаар арьс, үс гэх мэтчилэн гоо сайхны асуудлууд бүрэн шийдэгдэж хөгшрөлтийн эсрэг нөлөө үзүүлнэ. Мөн элэгний үйл ажиллагааг дэмжсэнээр ой тогтоолтыг сайжруулж, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлнэ. Бамбай булчирхайн өвчнийг эмчилнэ.

Бөөр болон цөсөнд чулуу үүсэхээс урьдчилан сэргийлэх ба жижиг хэмжээний элсэнцэр үүссэн тохиолдолд биеэс хөөн гадагшлуулна. Ходоод гэдэсний үйл ажиллагааг хямрахаас сэргийлнэ.

Бие дах С витаминыг нөхөх төдийгүй олон төрлийн эрдэс минералаар баялаг тул дархлааг сайжруулна. Биед хуримтлагдсан хоол тэжээлийн үлдэгдлийг задалж гадагшлуулан, холестеринийг бууруулж биеийг хоргүйжүүлснээр жин бууруулна.

Г.Нараа

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …