Барилгын хана нурж, 7 хүн дарагджээ

Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Мэлхий хад” гэдэг газрын зүүн урд талд “Бүрд Кил” ХХК-ын барьж буй барилгын хана нурж, 7 хүн дарагджээ.

Ослын талаар дуудлага өчигдөр 16:27 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн бөгөөд НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллан барилгын хананд дарагдаж хүндээр гэмтсэн иргэн Х.Мөнгөншагай /27 настай, эрэгтэй/, С.Мягмарбаатар /27 настай, эрэгтэй/, О.Болдмөнх /22 настай, эрэгтэй/, Б.Бямбасэрж /27 настай, эрэгтэй/, нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн дүүргийн ЯТТТ-д шилжүүлэн өгсөн байна.

Үлдсэн гурван иргэн хөнгөн гэмтэл авсан учраас эмнэлэгт хүргээгүй аж.

Санал болгох мэдээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 22 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай, Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиуд …