Өглөө бүр зөгийн балтай ус ууж заншаарай

1474508326_o

Бүсгүй та өглөө бүр өлөн элгэн дээрээ ганцхан аяга зөгийн балтай бүлээн ус ууж занших нь таны хоол боловсруулах эрхтэн, системд туйлын ач тустай шүү. Учир нь зөгийн бал нь нүүрс усны асар өндөр агууламжтай хүнс тэжээлийн онц чухал хэрэглэгдэхүүн юм.  Ингээд зөгийн балтай усны ашиг тусыг танилцуулъя.dcbe8bfc0bc283e3big

Элэг цөсний үрэвслийг намдаана:
Өлөн элгэн дээр зөгийн балтай буцалсан ус ууж заншвал элэгний үйл ажиллагаа хэвийн болж, үрэвслийг анагаана.
Амны хөндийг цэвэрлэж, шүд цайруулдаг: Зөгийн балны уусмалаар хоолой амаа тогтмол зайлвал амны хөндийг бүхэлд нь цэвэрлэхээс гадна шүдийг хамгаалан цайруулахаас гадна 20-35 гр цэвэр балыг ундаа маягаар хэрэглэвэл элдэв үрэвслээс сэргийлнэ.
Хоол боловсруулалтыг сайжруулдаг: 
Зөгийн балны 2-3 хувийн уусмалыг хоолонд хольж  хэрэглэхэд хоол боловсруулах эрхтэнүүдийн гэм анагаагдана.
Ханиалгахыг дарна:
Нохойн хошууны жимсний нунтаг, үхрийн нүд, бөөрөлзгөнө, зөгийн бал дөрвийг тус бүр нэг хоолны халбагыг нийлүүлж дээр нь 100 мл буцалсан ус хийж 15 минут байлгадаг. Өдөрт  гурван удаа хоолны өмнө хагас аягаар ууна. Зөгийн бал, нухсан сармис хоёрыг 1:1 харьцаатайгаар найруулж хоолны халбагаар усаар даруулж унтахдаа уудаг
Судасны хатууралт:
Сонгины  шүүсийг шахаж зөгийн балтай тэнцүү хэмжээгээр хольж сайтар хутгаад устай саванд дүрж зөөлөн халаагаад хоолны халбагаар өдөрт  гурван удаа ууна. Хоолны өмнө эсвэл дараа нь хэрэглэдэг. Ингэж заншвал судасны хатуурлын зовлон үзэхгүй.
Өтгөн хаталтыг дарна:
Жимс ногоо тогтмол хэрэглэдэггүй, голдуу цагаан гурил, мах иддэг хүний өтгөн байнга хатаж, улмаар бүх бие махбодио хордуулдаг. Тэгвэл өтгөн хатдаг хүмүүс өглөө, оройд аяга бүлээн усанд нэг хоолны халбага зөгийн бал уусгаж заншвал зохилтой.
ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …