Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид Японы Шизүока мужийн захирагч Кавакацү Хэйта тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Шизүока мужийн захирагч Х.Кавакацү Шизүока муж-Дорноговь аймаг хоорондын хамтын ажиллагааны тухай болон Дорноговь аймгийн эрчим хүчний хангамжийг сайжруулах, Япон улсын шилдэг техник, технологийг Монгол Улсад нэвтрүүлэх зэрэг ажлын эхлэл сайн байгаа талаар танилцууллаа.
Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид Шизүока муж-Дорноговь аймгийн ах дүүгийн хамтын ажиллагаа амжилттай өргөжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийллээ. Мөн шинэчлэлийн Засгийн газрын уул уурхайн салбарт баримталж буй бодлого болон Уул уурхайн яамны чиг үүргийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж Улс хоорондын хамтын ажиллагаа өргөжин хөгжихийг онцлов.
Японы Чюүбү эрчим хүчний корпорацийн технологийн дэмжлэгтэйгээр Дорноговь аймагт Дулааны цахилгаан станц байгуулж төлбөрийг нүүрсээр хийх боломжийг судалж байна.
Мужийн төлөөлөгчдийн эрдэс баялаг, газрын тосны талаар асуултад Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид хариулт өглөө.
Санал болгох мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …