Д.Дагвадорж аварга бахардаж унасан гэдэг нь ташаа мэдээлэл гэж дугуйн холбооныхон мэдэгдлээ

Image7    Соёл спорт аялал жуулчлалын яам болон “А-Capella” интертайнмент хамтран “Амжилтын эзэд” нэртэй танин мэдэхүй, соёл урлаг, спортын томоохон хэмжээний цэнгээнт нэвтрүүлэг зохион байгуулах гэж байна. Нэвтрүүлгийн гол оролцогч нь Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сумогийн 68 дахь Их аварга Д.Дагвадорж байх бөгөөд тэрбээр спортын 12 төрлөөр мастер болон аваргуудтай өрсөлдөнө. Тодруулбал спортын төрлүүдэд  үндэсний сур харваа, усанд сэлэлт, гүйлт, туялзуур сэлэм, буудлага, шагай харваа, софт теннис, дугуй, зээрэнцэг шидэлт, гольф, гар бөмбөг, спорт загасчлал гэсэн төрлүүд багтаж байгаа юм байна.

Гэтэл Их аварга Асашёорюүг тэмцээний бэлтгэлийн үеэр “бахардаж уналаа”  гэх мэдээлэл сүүлийн хэдэн өдөрт цахим сайтуудад цацагдлаа. Энэ мэдээллийн дагуу Монголын дугуй спортын холбооны нарийн бичгийн дарга Б.Отгонбаатараас тодруулахад аварга барианд орж ирэхдээ “Манай баг яллаа хэмээн хоёр гараа өргөж орж ирсэн. Бариандаа орж ирээд налаад хэвтсэн байсныг бахардаж уналаа хэмээн худал таашаа мэдээлэл явж байна лээ. Дугуйгаар 5 км уралдана гэдэг амаргүй зүйл. Гэхдээ Дагвадорж аварга тамирчин хүний хувьд маш их тэвчээр гаргаж чадсан гэж бодож байна” гэв.

Их аварга Дагвадорж  тэмцээнийхээ өмнө дугуйн спортын аваргуудтай  бэлтгэлээ  базааж багийн уралдаан зохион байгуулжээ. 5 км-ийн багийн уралдаанд  Ахмадын баг, Аваргын баг, ОУХМ Г.Төгөлдөрийн баг гэсэн гурван баг өрсөлдснөөс Аваргын баг түрүүлж барианд орсон байна. Аваргын багт дугуйн спортын дэд мастер Э.Мөнхтулга, Б.Мягмарсүрэн, С.Жамбалжамц нар багтжээ.

Image63Дашрамд дурдахад шоу нэвтрүүлгийн үеэр дугуйн спортын төрөлд аваргатай өрсөлдөх дугуйчин  ОУХМ, “Алдар”  спорт хорооны тамирчин Г.Төгөлдөр  байх юм. Г.Төгөлдөрийн хувьд одоогоор Монголын номер нэг дугуйчнаар нэрлэгдээд байна.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …