Засгийн газрын ээлжит хуралдаан уламжлал ёсоор өнөөдөр 15:00 цагаас эхэлж Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах бодлогын төсөлд өгөх санал, дүгнэлт, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн тухай асуудлуудыг хэлэлцэнэ.
Мөн Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний талаарх салбарын сайдын танилцуулгыг сонсох юм. Ингээд энэ хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулья.
Хэлэлцэх асуудал
|
Засгийн газрын гишүүн
|
|
Дүрэм шинэчлэн батлах тухай
|
Ж.МӨНХБАТ
|
|
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
|
С.БЯМБАЦОГТ
|
|
Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгийн санаачлан боловсруулсан “Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
|
С.БЯМБАЦОГТ
|
|
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
|
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
|
|
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай*
|
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
|
|
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах бодлогын төсөлд өгөх санал, дүгнэлт*
|
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
|
|
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн тухай*
|
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
|
|
Бүтээн байгуулалтын томоохон төсөл хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
|
Ц.ДАШДОРЖ
|
|
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн үзэл баримтлалын төсөл
|
П.СЭРГЭЛЭН
|
|
Малын генетик нөөцийн тухай хуулийн үзэл баримтлалын төсөл
|
П.СЭРГЭЛЭН
|
|
Бусад асуудал*
|
Ж.ЭРДЭНЭБАТ
|
|
Танилцуулах асуудал
|
||
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын гадаад томилолтын талаар
|
Ж.МӨНХБАТ
|
|
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний талаар
|
П.СЭРГЭЛЭН
|