Паралимпийн тамирчид дараагийн олимп хүртэл монголдоо хүссэнээрээ ярина

untitled%d1%80%d0%be%d0%b0%d0%be%d0%b3

СКАЙтел компани Рио 2016 Паралимпээс жүдо бөхийн -60 кг жинд хүрэл медаль хүртсэн Б.Ууганхүү болон пауэрлифтингийн -88 кг жинд мөн хүрэл медалийн эзэн болсон Э.Содномпилжээ нарыг угтан авч урамшууллаа.

Хоёр тамирчныхаа амжилтын төлөөх чин сэтгэл, нөр хөдөлмөрийг хүндэтгэн, Риогоос Токио 2020 олимп хүртэл буюу 4 жилийн хугацаанд үүрэн холбоо, дата интернетийн хэрэгцээг бүрэн хангах дараа төлбөрт МОНГОЛдоо 70000 багцын үйлчилгээ, Алтан дугаар, болон сүүлийн үеийн, өндөр үзүүлэлт бүхий SamsungGalaxy S7 загварын ухаалаг утсаар мялаалаа. Мөн тэдний дасгалжуулагчдыг МОНГОЛдоо 40000 багцын 1 жилийн эрхтэй үнэ цэнэтэй дугаар, ухаалаг утсаар урамшууллаа.

МҮОХ-ны албан ёсны түнш, олимпийн баг тамирчдыг дэмжигч, Монголын 100% хөрөнгө оруулалттай СКАЙтел компани олимпимзийг хөгжүүлэх үйлсийг нийгмийн хариуцлагынхаа тэргүүн чиглэл, эрхэм зорилгод тодорхойлон ажилладаг бөгөөд Рио-2016 олимпийг дэмжин МҮОНТ-ийн олимпийн шууд дамжуулалт болон МҮОХ-ны албан ёсны түншээр хамтран ажилласан билээ.

ОЛИМПИЙГ ӨНГӨЛСӨН МОНГОЛ ТАМИРЧДАДАА БАЯРЛАЛАА!

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …