Орон гэргүйчүүдэд гадны шашны сүм хийдүүд анхаарлаа хандуулаад байна уу

Манай оронд 365 ба түүнээс дээш шашны сүм хийдүүд байгаа гэсэн тоо бхримт бий. 1990 оны үеэс улсад Ардчилал айлчлан ирэхдээ зэрэгцэн шашин шүтэх, эс шүтэх эрх хүн бүрт нээлттэй болсон. Тиймээс Христийн, Мүүний болон Лалын шашнуудын сүм хийдүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Ихэвчлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг эдгээр сүм хийдүүд ямар зорилготой вэ. Монгол хүн харийн шашинд итгээд сар бүр олсон орлогынхоо тодорхой хувийг өгөөд байхаар боломжтой хүмүүс биш. Өөрөөр хэлбэл монголоос тогтмол орлого олохгүй гэсэн үг.

3373966530e22c87ac0641

Иргэдийн хардаж байгаагаар шашны сүм хийдийн үйл ажиллагаа нэрээр нэг их “идэвхитэй” үйл ажиллагаа явуулахгүй хэрнээ  байгаль орчны, газар зүйн судалгаа хийгээд байдаг гэсэн “таамаг хардалт” байсаар байна.  мөн зарим нь орон гэргүй хүмүүсийг хооллож ундалж наанаа “өглөгийн эзэн мэт” сайхан харагдавч цаанаа хүний наймаа, эд эрхтэний худалдаа, бэлгийн мөлжлөгө, буруу суртал ухаалга байхыг үгүйсгэхгүй. Бичиг баримтын тал дээр 100 хувь шашны урсгалын үйл ажиллагаа гэсэн хэрнээ арай өөр зорилго байгаад байна хэмээн таамагладаг ч “оргүй” байж мэдэх юм. Учир нь 3000 хүрэхгүй хүнтэй суманд томоос том байшин барьж дотор нь юу болж байгаа нь үл мэдэгдэх “яс тас” хаалга үүд. Үнэхээр шашны үйл ажиллагаа бол иргэдийг цуглуулж номлол юугаан “айлдах” учиртайсан бусуу. Гэтэл юунд “таг чиг” байшин барин орхино вэ. Дотор нь ямар үйл ажиллагаа явагдаад байна вэ?

Үе үехэн өндөр шар нөхдүүд ирж нэг их бужигнаж байгаад явдаг гэх иргэд “энэ сайхан байшинг дэмий барина гэж байхгүй дээ” гэлцэнэ.  Амьдралд хөл алдсан нэгнийг асрах, хайрдах нэрээр өөр суртал ухуулга хийгээд байвал яах вэ? Бидний хэдхэн Монголчуудыг  нутаг устай нь “цөлмөх” гээд шашны нэрээр судалгаа хийгээд байгаан биш биздээ. Иргэн бүрт “хардах” эрх бий.

444b82c06dc17deb6bc504a5fdcde20f

Нийслэл хот 1 300 000 гаран мянган хүнтэй. Тэгвэл нийслэлд л байх 290 орчим сүм хийдүүд бий. Тэд бүгд Монгол улсад шашнаа дэлгэрүүлэх гэж “тоогоод” ирэв үү эсвэл хүн амын, уламжлал, ёс жаяг, газар зүй, газрын баялагийн судалгаа хийгээд байна уу.

Бид уламжлагдан ирсэн бөө мөргөлтэй хүмүүс. Удам судартаа байсан өвгөд маань ядахдаа эх орноо “худалдахгүй” байх гэж найдья. Тэгэхээр бидэнд харийн шашин бус өвөг дээдсийн сургааль нь илүү ойр байх болов уу.

276312056a844b2c862b21

Шашны сүм хийдүүд амьдралд цөхөрсөн нэгнийг тоогоод байгаа нь сонин санагдаад байна. Хардах эрхийнхээ дагуу хардаад ядарсан ч гэсэн иргэдээ харийн юм бүхнээс өмөөрөөд байна.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …