БЗД –ийн МАН-ынхан шилдэг залуусаа танилцуулж эхлээд байна. 10 дугаар сарын 02 –ны билэгт сайн өдөр БЗД-ын 27-р хороо буюу Дарь-Эхийн орчимд сонгуулийн сурталчилгаагаа хийж мөрийн хөтөлбөрөө танилцуулж иргэдтэй уулзалт зохион байгууллаа.
Тус хорооны уугуул иргэд мөрийн хөтөлбөртэй танилцаж асууж тодруулж, өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн халуун дулаан уулзалт болсон юм. Уулзалтанд 100 гаруй хүн цугларч нэр дэвшигчдээс хийх ажлыг нь сонсож, мөрийн хөтөлбөрийн тухай асууж тодруулсан юм. Мөн ахмадууд үг хэлж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж сургаалиа айлдсан уулзалт боллоо. Нэр дэвшигчид тус хороондоо олон жил амьдарсан, хороог үүсгэн байгуулалцаж байсан, мөн хороондоо аж ахуй нэгжээ удирдаж яваа унаган залуус юм. Тэд унаган иргэд гэдгээрээ онцлогтой юм.
Тус хороонд МАН-аас Б.Мөнх-Эрдэнэ, Г.Ганзориг нарыг нэр дэвшүүлэн танилцуулж байгаа юм.
Тус арга хэмжээний нээлтэнд БЗД-ийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан үг хэллээ:
Манай намаас шилдэг боловсон хүчин болсон залуусаа илгээж байгаа. Хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзлэлтэй, зөв бодолтой, амьдралын цагаан мөртэй, намын мөрийн хөтөлбөрт өөрсдийн тусгалтай, хороогоо сайн мэддэг, эрдэм боловсролтой ийм залуусаа бид энэ хороонд илгээж байна. УИХ, НИХТ-ын сонгуульд бид дөрвөн гишүүн, долоон төлөөлөгчтэй болсон. Бид цогцоороо мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж иргэн бүрийн амьдрах таатай боломж нөхцлийн төлөө ажиллаж байна. Бидний гаргасан БЗД-ийн иргэн бүрийн эрх ашгийг хангаж, өрх бүрийн хөгжлийг дэмжих “Аз жаргалтай Баянзүрх” мөрийн хөтөлбөр маань та бүхний таалалд нийцнэ гэдэгт гүнээ итгэж байна. Та бид хамтдаа ялалт байгуулах нь УИХ, Нийслэл, Дүүргийн төвшин дэхь хамтын ажиллагааг бүрэн хангаж төрийн ажлыг саадгүй явуулах боломжийг бүрдүүлэх үндэс болж байгаа юм. Тиймээс сонголт тань мэргэн байх болтугай.
Нэр дэвшигч Б.Мөнх-Эрдэнэ иргэддээ хандаж:
Манай нам УИХ, Нийслэл, Дүүргийн хэмжээнд иргэдийн амьдрах орчинд суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй мөрийн хөтөлбөртэй. Бид залуу хүний хувьд хийж бүтээх хүсэл эрмэлзлэл байна. Дээд удирдах шатандаа хийж хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн дагуух ажил доороосоо судалгаатай эхлэх ёстой. Тиймээс бид аль болох иргэдтэйгээ ойр ажиллаж, амьдрал ахуйд нь тулгамдаад байгаа асуудалд үг үзэл бодлоо зөв илэрхийлэх үүднээс ажиллах болно. Биднийг дэмжиж мөрийн хөтөлбөрийг цогцоор нь хэрэгжүүлэх боломжийг манай 27-р хорооны иргэд олгох байхаа хэмээн найдаж байна.
Нэр дэвшигч Г.Ганзориг :
БЗД-ийн МАН-аас нэр дэвшиж иргэдтэй ойр ажиллахаар болсонд баяртай байна. Намын бодлого мөрийн хөтбөрт тусгагдсан ажлуудыг хийхэд залуу хүний хувьд, ажлын туршлагаараа би бэлэн байна. 27-р хорооныхоо иргэдийн итгэлийг дааж төрд таны өмнөөс зүтгэхэдээ баяртай байна.
Мөн тус хорооны унаган иргэн Л.Адъяатай ярилцсан юм
- -Сайн байна уу, танай хороонд МАН хамгийн сайн гэсэн залуусаа илгээсэн байна. Та хэр сэтгэл хангалуун байна?
- -Эгч нь сэтгэл хангалуун байна. МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамгийн бага нэгжээсээ эдгээр иргэдээ сонгох нь зүйтэй гэж бодож байна. Залуус хийе бүтээе гэсэн эрмэлзлэлтэй байгаа нь харагдаж байна. Манай хороонд хийж хэрэгжүүлэх ажил их бий.
- -Та унаган иргэний хувьд амьдрах орчин хэр байна. Илүү юу хийгээсэй гэж иргэн хүний хувьд хүсч байна?
- -Манай хороо уг нь хоттой ойрхон. Эмнэлгийн байгууллага, цэцэрлэг, сургууль гээд юм юмандаа ойр. Хотын төвөөсөө ч ойр. Энэ байдлаа ашиглаад Дарь- Эхэд халуун хүйтэн устай болгомоор байгаа юм. Дэд станцаар халаалтыг шийдэж чадвал утаагүй байх бүрэн боломжтой. Утаанаас үүдэлтэй элдэв өвчин эмгэг тусах нь элбэгшээд байгаа юм. Тиймээс залуус мөрийн хөтөлбөрийнхөө дагуу айл өрхүүдэд халуун хүйтэн усыг оруулж шийдэх хэрэгтэй. Нэгэнт төр засгийн оролцоогүйгээр байшин бариад суучихсан айлуудад одоо халуун дулааныг нь шийдээд өгчихвөл нүүрс түлж утаа гаргахгүй, усанд явахгүй болчихно. Тэгээд л орон сууцнаас илүү төвхнөөд авна шүү дээ. Хөгшин бидэнд халуун хүйтэн усаа шийдээд, дулаантай бол амьдрахад ямар ч асуудал байхгүй. Мөн хүүхдийн цэцэрлэг, сургуулийг чадлаараа л ажиллуулж байна. Гаднах талбайг нь засна гэсэн мөрийн хөтөлбөр байна. Энэ маш зөв амьдрах орчин тохитой, гэрэлтүүлэгтэй байвал иргэд тайван байж гэмт хэрэг ч гарахгүй шүү дээ.
- -Хэрэв та сонгогдлоо гэж төсөөлбөл хамгийн түрүүнд юу хийх байсан бэ?
- -Эгч нь энэ замыг л жоохон өргөн болгоосой гэж хүсдэг юм. Аваар осол гарахдаа амархан их нарийхан замтай. Машинууд ч багталцаж ядаад бөглөрөл үүсдэг юм. Мөн автобусны буудлуудыг тохижуулах хэрэгтэй. Бороотой үед автобус хүлээхэд тохиромжтой бүхээг баймаар байгаан. Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, худалдааг иргэдэд ойртуулах нь чухал. Эгч нь мөрийн хөтөлбөрийг нь уншсан. Маш их таалагдсан. Хийе бүтээе гэвэл ажил мундахгүй шүү дээ.
- -Баярлалаа танд. Эрүүл энх сайн байхныг хүсье?
- -Баярлалаа та бүхэнд. Залуу, хийж бүтээнэ гэсэн хүнийг дэмжээрэй гэж хүсье. Угаас УИХ, Нийслэлд сонгосон сонголтоо үе шаттайгаар төгс хийлгэхийн тулд МАН-ын шилдэг залуусыг сонгох нь зүйтэй юм. Та бүхэнд амжилт хүсье.
Ийнхүү өнөөдөр МАН билэг сайн өдрийн билэгт сайн цагаар БЗД-ийн 27-р хороо буюу Дарь-Эхийн айлуудад шилдэг залуусаа танилцуулан, амжилт хүслээ. Залуусыг дэмжихээр маш олон иргэд цугласан бөгөөд үүний дотор Монгол улсын гавъяат тамирчин Ц.Энхжаргал ирсэн байлаа. Тэрээр залууст мэнд хүргэж ажлын амжилт хүссэн юм. Уулзалтанд 100 гаруй хүн цуглаж өөр өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн. Ахмадууд залуустаа хийх ажлыг даалгаж захиж байхад залуус бие биедээ урам хайрлаж сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж байлаа.
Б.Саран