Сонгуулийн хуулийн сурталчилгааны хоногууд үргэлжилж байна. Аль болох зөв мэдээллийг иргэддээ өгч, өөрсдийгөө танилцуулж эрүүл зөв сэтгэлгээгээр өрсөлдөх ёстой байвч сонгуулийн сурталчилгааны самбар урах, ухуулагчдыг дээрэлхэх, зодох, тараах материалыг нь сөрөг намынхан нь дээрэмдэх, мэдээлэл мөнгөөр худалдан авна гэж зар тараах зэрэг хууль бус зүйлсүүд байсаар байна.
зориуд урсан сурталчилгааны самбарууд
Хамт өрсөлдөж байгаа сөрөг намаа илт худал гүтгэсэн шинжтэй мэдээлэл бэлтгүүлэн гаргуулж байгаа нь УЛС ТӨРЧИД БАЙХ ЁС ЗҮЙ биш юм. Самбар урснаараа муу хүн болгохгүй, ухуулагч дээрэлхсэнээрээ ялалтанд хүрэхгүй юм.
Төр түмэн нүдтэй гэдэгчлэн иргэд эргээд урах захиалга өгсөн, тэдэн онд тэгж билээ гээд нэг л өдөр ам алдана. Тиймээс улс төрийн ажилд намаа төлөөлөн “сойж” байгаа залуус ёс зүйтэй байх хэрэгтэй. Тиймээс БЗД-ийн МАН-аас аймаг дүүргийн орон нутгийн сонгуульд зөв, шударга өрсөлдөхийг уриалж байна.
БЗД-ийн МАН хорооноос бэлтгэв.