Анхны төсөл | 2.7 тэрбум ам.доллар |
Хөрөнгө Оруулалтын Гэрээг байгуулагдахад | 4.1 тэрбум + 1 тэрбум ам.доллар |
2012 | 6.2 тэрбум ам.доллар |
Одоогоор нийт | 14.6 тэрбум ам.доллар |
Цаашид төлөвтэй | 24.4 тэрбум ам.доллар |
Оюу толгой төслийн өнөөгийн нөхцөл байдлыг ийнхүү судалсны үндсэн дээр Та бүхнийг дараах асуудлуудад анхаарлаа хандуулан, зохих талуудад албан шаардлага, даалгавар өгөх саналыг хүргүүлж байна. Үүнд:
Нэг. Одоог хүртэл албан ёсоор нийтэд ил болгоогүй “Хувь нийлүүлэгчдийн гэрээ”-г ил болгож, төслийн санхүүжилт, Оюу толгой компаний дүрмийн сан бүрдүүлэлт зэргийг бизнесийн сонгодог зарчмын дагуу болгож, зээлийн хэмжээ, хүү, төлөлт зэргийг Монгол Улсын талд ашигтайгаар тусгаж, гэрээний бусад заалтуудыг харилцан ашигтай, эрх тэгш нөхцөлөөр өөрчлөлт оруулахыг Засгийн газарт үүрэг болгох. Жич: Энэхүү гэрээнд талууд 2011 онд өөрчлөлт оруулсан.
Хоёр. Хувь нийлүүлэгчдийн гэрээний 13 дугаар зүйлийн 13.1.д- д Улирал тутмын төгсгөлд хүүг Хувь нийлүүлэгчийн урьдчилан өгсөн үндсэн дүн дээр нэмэх нь тухайн үе хүртэл хуримтлагдсан хүүг нэмсэн дүнгээс тухайн Хувь нийлүүлэгчид компанийн эргүүлэн төлсөн бүх төлбөрийг хассан дүн дээр хүү тооцно. Хувь нийлүүлэгчдийн зээлийн нөхцөл, болзлыг тодорхойлсон зээлийн гэрээг Компани болон Хувь нийлүүлэгчдийн хооронд шуурхай байгуулна гэсэн заалтын хэрэгжилтийг хангаж байгаа эсэхийг тодорхойлох
Гурав. Далд уурхайн ажлыг үргэлжлүүлэх, чөлөөлсөн монгол ажилчдыг эргүүлэн ажилд нь оруулах, Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу төслийн санхүүжилтийн асуудлыг Монгол Улсаас элдэв баталгаа шаардахгүйгээр үргэлжлүүлэн шийдвэрлэхийг хөрөнгө оруулагч тал болох Рио Тинто компаниас шаардах, гэрээний хяналтыг сайжруулж, мэдээллийг ил тод байлгах үүднээс Засгийн Газар, Үйлдвэрчний Эвлэл, Ажил олгогч эздийн төлөөллийн оролцоог нэмэгдүүлэх.
Дөрөв. Нэгдүгээр шаардлагын хүрээнд тодруулахад Оюу толгой компанийн санхүү, бүртгэлд түр хугацааны зээлээр бүртгэсэн 6 гаруй тэрбум доллар (цаашдын санхүүжилтийг бас) хөрөнгө оруулалтад бүртгэж, өнгөрсөн хугацааны зээлийн хүү, төлбөрийг дахин тооцоолохыг хөрөнгө оруулагч талуудад үүрэг болгох.
Тав. Эдгээр шаардлагын хүрээнд гэрээний зарим тодорхой заалтуудын шаардлагыг хангаж чадаж байгаа эсэх талаар цаашид Засгийн газрын байр суурийг тодорхойлох тухай УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан зохион байгуулах саналыг тавьж байна.