Боксын ”Чингис хаан” тэмцээн 18-нд эхэлнэ

olloo_mn_1432197303_88ef0a8c9c49d206original

“Чингис хаан-Улаанбаатарын цом” боксын олон улсын тэмцээн энэ сарын 18-22-ны өдрүүдэд Спортын төв ордонд болно. Монголын боксын холбооны мэдээлснээр ОХУ, Казахстан, Узбекстан, БНХАУ, Герман, Нигерийн боксчид оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлгээ ирүүлээд байна.

“Улаанбаатар цом”  тэмцээн нь 2000 оноос өмнө зохион байгуулж хэвшсэн олон улсын тэмцээн бөгөөд нийт 26 удаагийн тэмцээнийг Монголд явуулжээ. Арав гаруй жил завсарласны дараа зохио байгуулж байгаа тул Монголын боксын холбоо оролцогчдын тоо, чанар, тэмцээний агуулгад ихээхэн ач холбогдон өгөн, бэлтгэж байна.

Монголын боксчдын “Токио-2020” олимпийн циклийг эхлүүлж буй “Чингис хаан-Улаанбаатарын цом” тэмцээнд “Рио-2016” олимпийн хүрэл медальт Д.Отгондалай, ОУХМ Б.Түвшинбат нар оролцохгүй аж.

14408768_1075659032554287_872381660_n-8

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …