Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийн ажил хэвийн явагдаж эхэллээ

tavantolgoi   “Тавантолгой” ХК-ийн нүүрсний тээвэрлэлтийн ажил зогсоод байсан юм.  Тэгвэл тус компани өнөөдрөөс эхлэн тээвэрлэлтээ хийж эхэлсэн байна. “Гашуунсухайт-Тавантолгойн автозамыг “Энержи ресурс” компанийнхан тавьсан тул их хэмжээний төлбөр төлж нүүрс тээвэрлэх шаардлагатай болоод буй юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам, тээврийн сайд А.Гансүх нар нүүрсний компаниудын удирдлагатай уулзаж, шороон замаар тээвэрлэхийг зөвшөөрсөн байна. Ингэснээр нүүрс тээвэрлэлтийн ажил хэвийн явагдаж эхэлсэн байна.

Засгийн газрын тэргүүн шороон замын усалгаа болон аваар осол гаргахгүй байх үүргийг Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, компанийн удирдлагуудад өгчээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн …