Дэлхийн ихэнх улс орнуудад зөвхөн тухайн улсын мөнгөн тэмдэгтээр л дотоодод гүйлгээ хийхийг зөвшөөрсөн байдаг. Гэтэл манай оронд тэр дундаа сургуулиуд сургалтын төлбөрөө доллараар хийдэг гаж үзэгдэл байдаг. Энэ нь тухайн үед долларын ханш ямар байхаас шалтгаалж иргэдэд хохирол, төвөг учруулж байдаг бтлээ. Гэвч үүнийг нэг тийш шийдвэрлэлгүй байсаар ирсэн. Тэгвэл үүнэтэй холбоотой ШӨХТГ-т иргэдээс зарим аж ахуйн нэгж байгууллагууд бараа үйлчилгээнийхээ үнэ тарифыг гадаад валютаар тогтоож худалдаалж байгаа талаар гомдол ирүүлжээ.
Үүний дагуу шалгалт хийхэд зарим компани бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнэ тарифыг гадаад валютаар тогтоосон, худалдсан, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернет сайтаар сурталчилсан нь тогтоогдсон байна. Тиймээс ШӨХТГ зөрчилтэй байгууллагууд болоод нийт аж ахуй нэгжүүдийг “Бараа ажил үйлчилгээнийхээ үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоо гүйцэтгэх” хуулийн шаардлагыг хангаж анхаарууллаа.
Дашрамд дурьдахад, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай, Зар сурталчилгааны тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр Монгол улсын нутаг дэвсгэрт гүйлгээ хийх тухай заасан байдаг аж.
М.Сониуч.ugluu.mn